Санал тоолох төхөөрөмж, саналыг хуудсыг хэсгийн хороодод хүргүүлж эхэллээ

Санал тоолох төхөөрөмж, саналыг хуудсыг хэсгийн хороодод хүргүүлж эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн үеэр ашиглах санал тоолох болон бусад төхөөрөмж, саналын хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэй хэвлүүлснийг тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор хэсгийн хороодод хүргүүлж эхэллээ. 

Тус хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг сонгуулийн үеэр ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг өмнө нь шалган баталгаажуулж, гэрчилгээжүүлсэн юм. Энэ удаагийн сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмжийг ашиглана.

Сонгогчийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд ашигладаг “New Image Cast” төхөөрөмжийг манай улс 2012 оноос сонгуульд хэрэглэж буй. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ