Ч.Содномцэрэн: 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна

Ч.Содномцэрэн: 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж заасан байдаг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо мэргэжил, арга зүй талаас нь хангаж оролцох юм. Дүн мэдээг СЕХ нэгтгэхгүй, өргөн барихгүй.

Харин хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх юм. Санал хураалтын ажиллагаа дуусаагүй. Зарим хэсгүүд дээр ирц хүрээгүй учраас энэ сарын 23-ны ням гарагт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцоно.

Санал өгсөн хүн дахин санал өгөхгүй” гэлээ. Тухайлбал, 1765 тойргийн 135 тойрог дээр нэмэлт санал хураалт явагдана. Аймагт 57 тойрогт, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна. Ингэж байж сонгуулийн нэгдсэн дүн гарна гэлээ. Үүнээс 2082 хэсгийн 293 хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна. Аймгуудад 80 хэсгийн хороон дээр, нийслэлд 213 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна. Мөн нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Хуулиараа дахин санал хураалт явуулах юм байна. Нийтдээ 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн байна.

Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах аж. Нэмэлт санал хураалт, дахин санал хураалт нь хоёр өөр ажиллагаа гэдгийг тэрбээр онцлон хэлсэн юм. Тухайлбал ямар, ямар газруудад нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан мэдээлэл өглөө.

  • Архангай хоёр тойрог, хоёр хэсэг
  • Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг
  • Говь-Алтай нэг тойрог, нэг хэсэг
  • Дорнод зургаан тойрог, найман хэсэг
  • Дундговь нэг тойрог, нэг хэсэг
  • Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг
  • Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг
  • Хэнтий нэг тойрог, нэг хэсэг
  • Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг
  • Орхон 17 тойрог, 27 хэсэг


ДҮҮРГҮҮД:

  • Багануур нэг тойрог, хоёр хэсэг
  • Баянгол есөн тойрог, 17 хэсэг
  • Баянзүрх 24 тойрог, 71 хэсэг
  • Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг
  • Сүхбаатар таван тойрог, есөн хэсэг
  • Хан-Уул таван тойрог 14 хэсэг
  • Чингэлтэй 15 тойрог, 39 хэ­сэгт нэмэлт санал хураалт явуу­лах юм байна. Дахин санал ху­раалт болон нэмэлт санал ху­раалт дээр босго гэж байхгүй юм.

Нийслэлчүүдийн 48.8 хувь нь саналаа өглөө

21 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Нийслэлд 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласан.Үүнээс дараах хороодод ирц хүрээгүй.  

  • Сүхбаатар дүүрэг 35 мандат 20 тойрогтой. Үүнээс  15 тойрогт ирц бүрдсэн. Харин үлдсэн тавд  хүрээгүй нь буюу Сүхбаатар дүүргийн 1,3,9,10,11 дүгээр хорооны есөн санал авах байрны ирц хүрээгүй.
  • Хан-Уул дүүрэг 16 хороотой 11 хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн 2,3,4,11,15 дугаар хорооны 14 санал авах байрт ирц хүрээгүй.
  • Баянгол дүүрэг  23 хороотой.  15 хороонд ирц бүрдсэн. 1, 3,4,5,6,7,10,20 дугаар хорооны /нийт нйаман хороо/ 17 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдана.
  • Баянзүрх дүүрэг 28 хороотой. Дөрвөн нь хороонд ирц бүрдсэн.  24 хороонд ирц хүрээгүй.Тодруулбал БЗД-ийн  2-5, 7-12, 16-22 дугаар хорооны  71 санал авах байранд нэмэлт санал хураалт явагдах юм байна.
  • Чингэлтэй 19 хороотой. Дөрвөн хороонд ирц хүрсэн. Тус дүүргийн  4,5,7-19 дүгээр хорооны  39 санал авах байранд ирц хүрээгүй.
  • Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 11 хороонд ирц бүрдсэн. 21 хорооны 61 санал авах байранд ирц бүрдээгүй.  Тодруулбал, 1-5, 7,9,11,13,17-19, 21-26, 28, 29, 31 дүгээр хороонд ирц бүрдээгүй.
  • Багануур дүүрэг таван хороотойгоос нэгд нь ирц хүрээгүй. Тиймээс 5 дугаар хорооны хоёр санал авах байранд нэмэлт санал хураана. Тиймээс нийт 213 санал авах байранд нээлт санал хураалт явагдана. Харин Налайх, Багахангай дүүрэгт ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.