Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 23

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:25-17:48.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ