М.Нарантуяа-Нара: УИХ-д дөрвөн суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан

М.Нарантуяа-Нара: УИХ-д дөрвөн суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан

ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон М.Нарантуяа Нара гишүүн намын дарга Б.Батбаатарыгаа шүүмжлэх болсон. Тэрбээр энэ удаад "Намайг намын нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр намаасаа хөөх, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах санал санаачилга гаргаад байгаа. Зөвхөн намайг ч биш С.Замира гишүүн хандан "Намаас сонгож өгсөн хүнийг зөвлөх, туслахаараа ажиллуулахгүй бол намын гишүүнчлэлээс хасаад, УИХ-ын гишүүнээс чөлөөлнө- гэж байсан.

Намайг лайв хийсэн гэдэг үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хоёр удаа гомдол гаргасан. Үүнийг нь Цэц өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн.

ИЗНН өчигдөр хурлаа хийж намайг дэд даргын албан тушаалаас буулгасан. Би намдаа 200 орчим сая төгрөгийн хандив өгсөн, УИХ-д дөрвөн суудалтай болоход нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Гэтэл намайг дэд даргын албан тушаалаас чөлөөлөхийн тулд намынхаа удирдлагын багийг бүхэлд нь чөлөөллөөд намайг бас нэг хүнтэй үлдээгээд бусдыг нь буцаан томилсон. Тэр хүмүүс нь намдаа ямар үүрэг гүйцэтгэснийг мэдэхгүй" гэлээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ