Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, шатахууны үнэ хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, үнийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой бодит нөхцөл, шийдлийн талаар санал солилцов.
Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв, үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлөхийг онцолж, шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүдийг ашгаа бус иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриаллаа. Мөн үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хөндөхдөө аудитын дүгнэлт, тооцоо судалгаанд тулгуурласан, баримттай саналыг албан ёсоор танилцуулах шаардлагатайг хэллээ.
Тэрбээр Монгол Улс ОХУ-аас шатахууныг тогтвортой үнээр нийлүүлэх гэрээг 2026 оныг дуустал байгуулсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдан, энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсанч үнэ тогтвортой байх болмжтойг онцоллоо. Түүнчлэн Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлуудыг шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов. Үүнд: