Улаанбаатар oC
Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажил таслаад Дубай руу зугаалахаар явсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрээр "Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн 10 гаруй дарга нар ажлаа таслаад, даргаасаа чөлөө, амралт авалгүй бөөндөө зугаалаад явсан байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Энэ бол ёс суртахууны хувьд ч байж болохгүй зүйл. Татварын ерөнхий газрын дарга явж болохгүй гэдгийг анхааруулсан юм билээ. Гэвч өөрсдөө ингээд дур мэдэн явчихсан байна. Одоогоор улсын төсөв, татварын байгууллагуудаас нэг ч төгрөг гараагүй. Ямар зардлаар явсан гэдгийг тодруулах хэрэгтэй" гэв.