Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр УИХ-ын гишүүн Кёкшюүзан Д.Батбаяр хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө оффшор дансгүй болохоо хэллээ. Тэрбээр “Оффшор дансны талаар Монголчуудын ойлголт буруу талдаа байдаг. Хууль бус, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхи, терроризмтэй холбоотой гэж ойлгодог учраас энэ асуудалтай холбоогүй гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байгаа юм” хэмээн ярилаа.
Мөн “Өнгөрсөн долоо хоногт “Mонгол HD” телевизээр гарсан нэвтрүүлгээр Даваагийн Батбаяр гэдэг хүний талаар гаргасан. Тэр нь Орхон аймгийн ИТХ-ын гишүүн юм билээ. Тэр хүний талаар нэвтрүүлгээр гарч байсан. Тийм болохоор надад оффшор данс байхгүй.
Би 16 настайгаасаа эхлэн Япон улсад хөдөлмөрлөж, олон хүнийг тус улсын дэвжээг эзэгнэх боломжийг бий болгон, эх орондоо буцаж ирээд цэвэр бизнес хийж байгаа учраас залруулга хийх нь зөв гэж үзэж энэ хурлыг хийсэн юм” хэмээн ярилаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.