Н.Номтойбаяр: Банк, бүлэглэлийн хуйвалдаан биш үү

Н.Номтойбаяр: Банк, бүлэглэлийн хуйвалдаан биш үү

Ам.долларын ханш өнгөрсөн баасан гарагт туйлдаа хүртэл өсч, бүр 3000 төгрөгт тулсан билээ. Ядахад яр гэгчээр арилжааны банкууд ам.доллар худалдахгүй байсан нь ханш хөөрөгдөх нэг том шалтгаан болсон.

Тэгвэл ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Юуны/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ.

Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлжээ.

Үнэхээр ингэж хардахаас ч өөр арга алга. Чухам яагаад арилжааны банкууд нэгэн зэрэг ам.доллар зарахаас татгалзав гэдгийг  шалгах ёстой хүмүүс нь шалгаасай билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.