Б.Жаргалсайхан: Ам.долллар өслөө л гэх юм, тэрүүгээр яах гээд байгаа юм

Б.Жаргалсайхан: Ам.долллар өслөө л гэх юм, тэрүүгээр яах гээд байгаа юм

Нэг хэсэгтээ л чимээгүй байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан өнөөдөр хэвлэлд ярилцлага өгч, олон асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Эдийн засгийг сайжруулах ямар гарц байгаа талаар тэрбээр “Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар, ресторан пиг байдаг байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсч үхсэн хүнтэй таарав уу. Би лав таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй. Бүх юм байдгаараа байна.

Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ. Одоо эдийн засгийг аврах боломжтой хоёр том алхам байна. Алдагдлаа эхлээд багасга. Төсвийн үр гамгүй зардлыг 50 хувь багасга. Хэрэггүй асар их зардал байна. Миний л мэдэхийн хэчнээн компьютер, принтер авав аа. Хоёр дахь асуудал бол мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Алдагдлаа багасгаад, мөнгөн хуримтлалтай болчихвол яаж хөгжих вэ гэдэг асуудлыг сая ярих боломжтой болно.

Өнөөдөр ам.долларын ханшийг чөлөөлөхгүйгээр хиймлээр бариад яваад байвал хамаг баялгаа гадагш алдана. Манайх шиг жижиг улс экспортод анхаарлаа хандуулах ёстой. Тодорхой хэдхэн бараа, бүтээгдэхүүнийг гадагшаа гарга. Бүх зүйлийг хийнэ гэвэл угаасаа бүтэхгүй” хэмээн ярьжээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.