Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилов

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилов
УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 
 
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Л.Энхтайваныг Төсвийн байнгын хорооноос, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Батхишигийг Эдийн засгийн байнгын хорооноос тус тус нэр дэвшүүлсэн. 
 
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдалайг Монголбанкнаас нэр дэвшүүлсэн юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг чөлөөлөхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
 
Яг одоо Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.