Ц.Нямдорж: МҮОНРТ луйврын үүр болоод байна

Ц.Нямдорж: МҮОНРТ луйврын үүр болоод байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилж, А.Мөнхбатыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.

Хэлэлцүүлгийн шатанд:

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МҮОНРТ-ийг Засгийн газрын харьяанд ажиллуулдаг ч юм уу гэсэн бодол төрөх боллоо. Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар чинь луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд авмаар байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: МҮОНРТ-д хууль хэр зэрэг хэрэгжиж байгааг шалгасан. Энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хашиж байсан хүнийг томилсон байсан. Энэ байгууллагын цаашдын хувь заяа энэ хэвээр явах нь зүгээр байх. Харамсалтай нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ажлаа хийж чадахгүй байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг УИХ-аас томилдог. Нэгэнт томилсон юм чинь Үндэсний зөвлөл ажлаа хийхгүй бол хариуцлага тооцдог болбол зүгээр юм байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: МҮОНРТ-ээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон завсарыг 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Яагаад засвараа хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. МҮОНРТ гурван тэрбум төгрөгийн өрөнд  дарагдсан гэж ярьж байна билээ. Үүнийг яах ёстой юм бэ. Телевиз үздэг бүх хүнээс хураамж авдаг атал өрөнд ороод сууж байдаг. Дээр нь 13 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Энэ хөрөнгөөр зар сурталчилгаа явуулахгүйгээр хангалттай амьдраад явах боломжтой мөнгө. Би Х.Чилаажавын тухайд мэднэ. Энэ хүнийг оруулж ирж байгаад бүрэн дэмжиж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.