У.Хүрэлсүх: Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулахыг тэвчихгүй

У.Хүрэлсүх: Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулахыг тэвчихгүй

 Бичигтийн боомтоор том ачааны машин дээр ачсан олон тооны адууг Хятад руу гаргах гэж байгаа талаар бичлэг фэйсбүүк хуудаст тавигдаж, шуугиулаад байгаа билээ. Адууг амьдаар нь урд хөрш рүү гаргахын хажуугаар амьдаар нь тамалж, өлсгөж алж байгаа билээ.

Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр 50 гаруй адуу ямар нэг байдлаар өлсч үхсэн байна. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар ХХАА-н сайдад үүрэг өгсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “Миний бие Сүлдэндээ залсан МОНГОЛ АДУУГАА хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй...Энэ асуудлыг бүр мөсөн шийдэж, таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт АХИН ҮҮРЭГ болголоо...” хэмээн бичжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.