Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь ажлын хэсгээс оруулж ирсэн санал дүгнэлтийг дахин нягталж, нэр томьёоны зөрүүтэй асуудлаа цэгцлэн оруулж ирүүлэх шаардлагатай гэж байнгын хорооны гишүүд үзсэн юм.
Ингэснээр ирэх долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар анхны хэлэлцүүлгийг хийхээр болж байна. Өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсгийн ахлагч ирээгүй гэх шалтгаанаар анхны хэлэлцүүлгийг хойшлуулж байсан билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.