М.Чимэддорж: Би АН-ын даргад нэр дэвших болно

М.Чимэддорж: Би АН-ын даргад нэр дэвших болно

АН-ын VI Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, намын дүрмийн төслийг хэлэлцэн, батлана. Энэхүү дүрмийн өөрчлөлтөөр АН-ын даргыг хэрхэн сонгох эсэхийг шийдэх юм. Их хурлын үеэр АН-ын дарга нэр дэвшинэ гэдгээ зарлаад байгаа АН-ын гишүүн М.Чимэддоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Их хурлын эхэнд хурлын тэргүүлэгчдийг сонгох эсэх асуудал дээр та зөрүүтэй байр суурь илэрхийлж байсан. Ямар учиртай юм бэ?

-Манай залуус АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд сайн ажилласан. Өөрөөр хэлбэл, маш сайн сахилга баттай, маш олон шинэлэг санаа гаргасан. Их хурлаас өмнө Гүйцэтгэх зөвлөл болоод ҮЗХ дээр Үндсэн дүрмийн ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг авч хэлэлцсэн. Хамгийн гол зарчмын санал гэвэл АН жирийн гишүүдийнхээ эрхийг дахин булаах уу гэдэг асуудал байгаа юм. Дөнгөж сая Их хурал эхлэхэд дахиад энэ асуудал тавигдлаа. Учир нь ҮЗХ-оос Их хурлын тэргүүлэгчдийг сонгож, томилж рхууож ирсэн байна. Гэтэл зарчмынхаа дагуу буюу АН-ын хурлын дэгийн тухай журмын дагуу Их хурлын төлөөлөгчид өөрслөө хурлынхаа тэргүүлэгчдээ сонгох ёстой. Үндсэн дүрэмд ҮЗХ эрхэнд ч ижил утгатай заалт орсон байдаг учир удирдлагууд аль ашигтайгаа хэрэглээд явж байна. Гэхдээ яахав Их хурлын уур амьсгал харьцангуй гайгүй байна. Цаашдаа Үндсэн дүрмийн шинэчлэлд орсон гол санаанууд батлагдаад явах нь энэ удаагийн Их хурлын гол зорилго нь юм.

-Дүрэмд орж байгаа хамгийн гол өөрчлөлт юу байна вэ?

-Үндсэн дүрмийн хамгийн гол өөрчлөлт бол оролцоо. Өөрөөр хэлбэл, жирийн гишүүд бүх шатны төлөөлөл болоод намын дарга сонгодог байх ёстой. Хоёрдугаарт, сонгогдсон ч алга болдог төлөөлөгчтэй байж болохгүй. Буцаад анхан шатандаа ирж ажилладаг байх хэрэгтэй. Өөр нэг гол өөрчлөлт бол одоогийн сөрөг хүчний дүрмээс эрх баригчийн дүрэм рүү шилжүүлэх гэж байгаа юм. Сөрөг хүчний дүрэм гэдэг нь дотроо дарга хэрхэн сонгох вэ гэдэг дээр дүрмийн ихэнх заалтууд нь байсан. Тэгвэл АН эрх барих тохиолдолд Монгол Улсыг хөгжүүлэхэд буюу нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого гаргаж ирэх, бодлогоо хөгжүүлэх механизмийг бий болгох бодлогын нам болгох гэсэн үндсэн зорилттой байгаа.

-Таныг АН-ын даргад нэр дэвшинэ гэдэг мэдээлэл цацагдаад байгаа?

-Миний хувьд АН-ын даргад нэр дэвших болно гэдгээ илэрхийлсэн. Их хурлаас байсан ч бүх гишүүдээсээ санал хураасан ч намын даргад нэр дэвшинэ.

-Намын даргад нэр дэвших хүн нэлээд туршлагатай хүн байх ёстой байх. Таны хувьд намынхаа анхан шатны байгууллагуудад ажиллаж байв уу?

-Яахав паралатентад сууж байсан хүмүүстэй харьцуулахад би нимгэн намтартай байж магадгүй. Гэхдээ би Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлд дөрвөн жил ажиллаж байсан. 2012 оны УИХ-ын сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажтллаж байлаа. Ер нь 2008 оноос хойш бүх шатны сонгуульд идвэхтэй орорлцоод явж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.