Ж.Батзандан гишүүн ээж, аавдаа “эргэлзжээ”

Ж.Батзандан гишүүн ээж,  аавдаа “эргэлзжээ”

МАН эрх баригч болоод хамгийн түрүүнд Хөгжлийн банкинд шалгалт оруулсан. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан уг ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Тус ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг одоо бүр УИХ-ын төвшинд хэлэлцэж эхэлсэн.

Энэ мэтээр сүүлийн үед ту банктай холбоотой асуудал ар араасаа цуварсаар байгаа. Тухайлбал, өнөөдөр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан хурлаар "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд  улсын нууцтай холбоотой асуудал багтсан тул хурлыг хаалттай горимд шилжүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцээд АН-ын дарга нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хөгжлийн банкны асуудлаар хэвлэлийн хурал зарлаад байна.

Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хөгжлийн Банкны захирал Б.Шинэбаатар нь Ж.Батзандангийн төрсөн ах гэж хэвлэлээр явах. Ээж, ааваасаа асуулаа. Надад тийм ах байхгvй юм байна шүү” хэмээн мэдэгджээ. Тэрбээр ээж, ааваасаа асуугаад баттай мэдээлэлтэй болсон гэдгээ хэвэлийнхэнл зарлах гэж байгаа бололтой.

Ж.Өөдлөн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.