З.Энхболд нэр дэвшигчдэд сая төгрөг хандивлалаа

З.Энхболд нэр дэвшигчдэд сая төгрөг хандивлалаа

АН-ын даргын сонгуулийн марафон эхэлсэн билээ. Маргаашнаас даргын сонгуульд нэр дэвшсэн таван эрхэм сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. Мөн тэд сонгуулийн зардалд шаардагдах 250 сая төгрөгөө бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Эхнээсээ хандивын дансаа нээчихээд байгаа.

Тэгвэл АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд тус бүр сая төгрөгийн хандив өгч, амжилт хүсчээ. Тэрбээр "АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа ав адилхан 1 сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе.

Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжын хирээр хандив өгөхийг уриалж байна" гэсэн байна.

Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сарын цалингаа таван нэр дэвшигчид хуваан хандивлахаа мэдэгдсэн. Түүнээс гадна бусдыгаа ч гэсэн хандив өргөхийг уриалсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.