Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр тэрбээр "Бидний ажлын цаана ямагт хүмүүс байдаг. Тиймээс та бүхэн даатгуулагч нэг бүртэй нүүр тулан ажиллаж, илүү санаачилгатай байх нь зүйтэй. Ирэх жилүүдэд бодлогын шинэчлэлийн асуудалд оролцоорой.
Мөн хүмүүсийн санаа бодлогын сайн ойлгож, иргэдийн өмнө үүд хаалгаа байнга нээлттэй байлгаж хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж ажиллаарай. Яамны зүгээс ирэх онд бодлогын хүрээнд томоохон шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна. Тиймээс та бүхэн салбарын шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллаарай" гэв.
Мөн дээрх уулзалтын үеэр Н.Номтойбаяр сайд салбарын шилдэг байцаагч нарын шагналыг нь гардуулан өгсөн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.