Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг  өнөөдөр зохион байгуулна. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээг хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн хотын гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж байгаа Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани, бусад хувийн хэвшлийн нийт 16 компаниудад зам замын байгууламжийн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож ажиллахыг үүрэг болгожээ.

Түүнчлэн эрчимжүүлсэн их цэвэрлэгээний өдөр дүүргүүдийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хог хаягдал, хот тохижилтын олон нийтийн байцаагч нар аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хог ачилтын байдалд хяналт шалгалт хийж ажиллах бөгөөд цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах юм. 

Цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон, хог хаягдлаа бүрэн ачуулаагүй, орчны бохирдолтой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.