Эрүүл мэндийн сайд Су.Батболдод албан тоот хүргүүллээ

Эрүүл мэндийн сайд Су.Батболдод албан тоот хүргүүллээ

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод албан тоот хүргүүллээ.

Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа аж. Иймд Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон юм. Уг тасаг ирэх долоо хоногт багтан үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулахаар болоод байгаа гэнэ.

Ингэснээр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байгаа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн ачааллыг хуваалцах аж. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэгт нь Баянзүрх дүүргийн зарим хорооны, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчилэх юм байна. Дээрх хоёр тасаг нь ханиад томуугийн үед хэрэглэх тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан шийдвэрлэж байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.