Энэ жил сонгогчийн үнэмлэхийг ашиглахгүй

Энэ жил сонгогчийн үнэмлэхийг ашиглахгүй

УИХ-ын ээлжит сонгууль маргааш өглөө 07:00 цагт эхлэх ёстой. Тэгвэл СЕХ-ноос өнөөдөр иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байсан олон асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ.  2016 оны зургаадугаар сарын 3-ний байдлаар сонгуулийн насны иргэдийн тоо 1912901 байсан байна.  

Үүнээс 85 мянга орчим иргэн гадаадад түр хугацаагаар ажиллаж, суралцаж байгаа иргэд болон саатуулагдсан баривчлагдсан иргэдийг  “түр хасав” гэж тэмдэглэгдсэн байгаа ажээ.   Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эрхзүйн чадамжтай, оршин суух хаягтай иргэдийн сонгуулийн насны иргэн гэж үзэж байгаа аж.  2016 оны сонгуульд 1910878 үндсэн сонгогч 84 мянга гаруй иргэн “түр хасав” тэмдэглэгээтэй иргэд сонгуульд оролцох юм байна.  Дашрамд,  “түр хасав” тэмдэглэгээтэй иргэн цахим үнэмлэхийн хамт цахим үнэмлэхийн хамт санал авах байранд очиж сонгуульдаа оролцох боломжтой ажээ.

Хурлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Швед, АНгли, Дани, Нрвеги зэрэг 50-иад улс орноос болон олон улсын байгууллагаас нийт 450-иад ажиглагч сонгуулийг ажиглах эрхээ аваад байна. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 20 гаруй сурвалжлагч, дотоодын 413 сурвалжлагч эрхээ аваад байна. Сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшичгдийн ажилагчид мөн адил эрхээ аваад байна. Иргэд санал авах байранд иргэний цахим үнэмлэхийн хамт очих шаардлагатай. Сонгогчийн үнэмлэхийг энэ жил ашиглахгүй гэдгийг онцолмоор байна” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.