Д.Гэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс саналаа төвөггүй өгч байна

Д.Гэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс саналаа төвөггүй өгч байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль яг одоо хэвийн үргэлжилж байгаа талаар хэсгийн хороодоос мэдээлэл ирүүлж байна. Энэ удаагийн сонгуулиар сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд орох боломжоор хангасан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан тусгайлан тоноглосон санал өгөх бүхээг, харааны бэрхшээлтэй иргэд баррель үсэг бүхий саналын хуудас зэргийг бэлтгэж, бэлэн болгосон.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй буюу тэр дундаа хараагүй, харааны бэрхшээлтэй иргэд хэрхэн саналаа өгч байгаа болон тэдэнд төвөг чирэгдэл учирч байгаа эсэх талаар Монголын хараагүй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд баррель үсэг бүхий саналын хуудсаар саналаа өгч байна. Энэ удаагийн сонгууль эмх журамтай, цэгцтэй явагдаж байна. Тиймээс хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдэд хүндрэл бэрхшээл гарахгүй байна” хэмээсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ