Э.Бат-Үүл: Иргэд, сонгогчид их идэвхтэй байна

Э.Бат-Үүл: Иргэд, сонгогчид их идэвхтэй байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд 12 нам эвслээс УИХ-д 496, аймаг болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288 хүн хүч үзэж байна.

Өнөөдөр морин цагт төрийн өндөрлөгүүд саналаа өгсөн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 12:00 цагт 45 дугаар сургууль дээр очиж, саналаа өглөө. Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар “Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна. Сая авсан мэдээгээр ирц  20 орчим хувьтай байгаа гэсэн мэдээ байна. Иргэд, сонгогчид их идэвхтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан. Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” хэмээгээд иргэдийг улам идэхвтэй оролцож саналаа өгөхийг уриалсан юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ