41-ээс дээш насныхан идэвхтэй саналаа өгч байна

41-ээс дээш насныхан идэвхтэй саналаа өгч байна

УИХ-ын есдүгээр тойрог буюу Баянхонгор аймгийн Жаргалант сумын 20-23 дугаар хэсгийн сонгуулийн ирцийн талаархи мэдээллийг тодрууллаа. Тус хэсэгт  сонгуулийн насны 1914 иргэн саналаа өгөхөөс  13:00 цагийн байдлаар 18-25 насны 98, 26-40 насны 157, 41-55 насны 168, 56-аас дээш насны 104 сонгогч тус тус саналаа өгсөн байна.

17:00 цагийн мэдээг хараахан аваагүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.   Дээрх үзүүлэлтээс харахад 41-ээс дээш насныхны ирц бусад насныхнаас өндөр үзүүлэлттэй байгаа юм.  Одоогоор сонгуулийн санал хураалтад ямар нэг зөрчил илрээгүй хэвийн үргэлжилж байгаа ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ