УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураах ажиллагаа орон даяар үргэлжилж, 22:00 цагт өндөрлөнө. Санал хураалтын явцад мөнгө, архи тарааж байна гэх мэдээлэл гарч байгаа ч одоогоор баримтжуулж, баталгаажуулсан мэдээлэл үгүй байна.
Угтаа бол Сонгуулийн тухай хуулийн 71-р зүйлд зааснаар сонгогч та бүхэн нэр дэвшигчдийн зүгээс бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
Хэрэв хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Мөн сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Эдгээр заалтыг зөрчсөн иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний (192,000 төгрөг), хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (2 сая 111 мянгаас 3 сая 72 мянга хүртэлх төгрөг), хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (1 сая 152 мянгаас 1 сая 536 мянга хүртэлх төгрөг) торгууль ногдуулна.