Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 69 хүн бие даан нэр дэвшиж буй нь Монголын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв. Монголчууд зургаан удаа төр барилцах түшээдээ сонгож буйгаас 2008 онд хамгийн их буюу 45 иргэн бие даан өрсөлдөж байсан юм.
Харин 1992 оноос хойш 166 хүн бие даан нэр дэвшсэнээс нь ес нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 69 хүнээс Баянзүрх дүүрэгт бие даан дэвшсэн МУГЖ, дуучин С.Жавхлан 11029 хүний санал авч, бие даагчдаасаа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
Түүнчлэн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн дуучин Нара 2000 гаруй иргэний санал авч, нэлээд хүчтэй өрсөлдөгчөөр тодорсон юм. Харин бусад бие даан нэр дэвшигчид чамгүй санал авч, санал хуваалцжээ.