Онцгой байдлынхан 1739 сонгогчийг гол гатлуулжээ

Онцгой байдлынхан 1739 сонгогчийг гол гатлуулжээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газраас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг дайчлан  ажиллажээ.

Тодруулбал, Архангай аймгийн Цэцэрлэг, Хангай суманд  нийт 365, Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Сэлэнгэ сумдад нийт 256, Ховд аймгийн Дуут суманд нийт долоо, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт сумдад нийт 290 иргэнийг гол гатлуулж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна.

МөнСэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад нийт 117, Төв аймгийн Алтанбулаг суманд нийт 108, Увс аймгийн Тэс, Завхан, Ховд, Түргэн, Тариалан сумдуудад нийт 248, Хөвсгөл аймгийн Галт суманд нийт 348 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав.

Түүнчлэн нийт найман аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулсан аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.