О.Оюунцэцэг Монголоос яагаад айх болов

О.Оюунцэцэг Монголоос яагаад айх болов

“Eagle” телевизийн хөтлөгч,сэтгүүлч О.Оюунцэцэгийг 3Монгол барби хэмээн нэрлэх хүн олон. Тэрбээр эдүгээ Австрали улсад ажиллаж,  амьдарч байгаа бөгөөд өөрийн нэрийн “OOGII” нэрийн брэнд гаргасан. Тэгвэл түүний “OOGII” нэрийн брэндийн гутал охид, бүсгүйчүүдийн дунд тун эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Дэлхийд нэрд гарч буй “OOGII” брэндийн гутлыг авах хүсэлтэй Монгол бүсгүйчүүд ч байгаа гэнэ.

Гэвч сэтгүүлч бүсгүй “Би Монголд үйлдвэрээ байгуулахаас үхтлээ айж байна. Монгол төр хэзээ ч үйдвэрлэгчидээ, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмждэггүй. Татвараар цохиж алчих шахна, татвараа төлөөд л сайхан явъя гэхээр АВИЛГАЛ өгсөнгүй гээд энд тэндээс өө хайна. Том, жинхэнэ асуудлуудаа хэзээ ч шийдэхгүй. Түүнээсээ шимж төрийн мөнгөөр төрлөө тэжээдэг, ханаж цадахаа мэдэхгүй. 

 Ийм байж хэдэн муу ТҮЦ ажиллуулж байгаа ядарсан ардуудаа дээрэлхэнэ, халтууранд явж байгаа хэдэн хувийн таксинийхныг шахна... Юу хүсээд байгаа юм бэ. Онгоцны буудлаас улс орны хөгжил харагдан гэж байгаа бол дүр эсгэж биш наад хүмүүсээ ажилтай болгоод, халтуур хийхгүй болгочихоод хөө!!! Цаана нь гэр бүл бий.

ТҮЦ-үүд хотын үзэмжийг гутаагаад байгаа гэл үү.  Тийм бол ард иргэдийнхээ амьдралын дээшлүүлээд, ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулxааргүй, тэндээс юм худалдаж авхааргүй боломжтой амьдралтай болгооч!!! Жорлонг нь хотоос шийдэж өгөх үүрэгтэй байх! Австралид ч жижиг кофе шоп, жижиг сүлжээ дэлгүүрүүд өөрийн 00 байдаггүй юм. Ойролцоо том барилга болон ресторан, өөр газруудтайгаа гэрээтэй, тэдний 00 - ыг хэрэглэдэг. Ядарсан ардуудаа л дээрэлхдэг сонин нийгэм юм аа.

 Утаанаасаа, ядуугаасаа ичихгүй байж жорлонгүй ТҮЦ, онгоцны буудлаас халтуур хийдэг хэдэн залуусаасаа ичээд сүйд болох ГАЙХАЛТАЙ УЛС юм аа" хэмээсэн байна. Ямартай монгол хүний бүтээсэн дэлхийн брэнд эх орондоо худалдаалагдахгүй бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.