ДАШТ-ий эхний автогоолыг Морокко оруулжээ

ДАШТ-ий эхний автогоолыг Морокко оруулжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн эхний тоглолт дуусч ОХУ тэргүүлж, араас нь Уругвай явж байгаа билээ. Тэгвэл В хэсгийн эхний тоглолт Морокко, Иран багуудын хооронд болж хуурай нэмэлт цагийн 95 дахь минутад Мороккогийн Азиз Боухаддоуз өөрийн хаалгандаа мөргөж автогоол  оруулж 1-0 харьцаагаар хожигдол хүлээлээ. Тэрбээр 77 минутад сэлгээгээр гарч ирсэн ч тусыг олсонгүй гурван оноо алдлаа.

Иран дараагийн тоглолтоо энэ сарын 20-ны 02:00 цагт Испайнтай хийх бол Морокко тухайн өдөр 20:00 цагаас тоглохоор болжээ.

Харин хэсгийн нөгөө тоглолт одоо 02:00 цагаас хэсгийн тоглолтын хамгийн оргил тоглолт болох Испайн, Португалийн багууд тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.