Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх секиваки Тамаваши Мөнх-Оргилтой барилдаж давж арван даваатай болж башёг тэргүүлж байна. Харин түүний араас маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров, маэгаширигийн 7-оос барилдаж байгаа Аояама нар нэг унаатай байна. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд секиваки Такикейшотой барилдаж өвдөг шороодлоо. Ингэснээр найман даваа хоёр унаатай боллоо.

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал секиваки Такикейшотой барилдах бол Ёкозүна Какүрю М.Ананд нутгийн бөх секиваки Тамаваши Мөнх-Оргилтой барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0

Ёкозүна Какүрю М.Ананд 8-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 9-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 4-6
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 6-4
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.