"FIBA 3x3 Asia Cuр" тэмцээний шигшээ шатанд Японы багтай тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулагдаж байна. Өчигдөр "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээний хэсгийн тоглолтууд болж дууссан бөгөөд тус тэмцээнд манай Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй багууд тоглосон.

Манай эрэгтэй баг "А" хэсэгт орж эхний тоглолтоо Хятадын Тайваны багтай хийж 21-15 харьцаагаар, маш чухал хоёр дахь тоглолтоо Филиппины багтай эцсийн мөчид 21-19 харьцаагаар хожлоо. Улмаар хэсгээ тэргүүлж өнөөдөр тэд шигшээ буюу хасагдах шатанд Японы шигшээ багтай 14:20 цагт тоглоно. 

Энэ жилийн "FIBA 3x3 Asia Cup" тэмцээнд оролцох эрэгтэйчүүдээс Г.Болор-Эрдэнэ, Э.Сугар-Очир, Н.Ганбаатар, М.Чинхутаг нарын тамирчин багтсан байна. 

;

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ