Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөж байна. Манай залуус өнгөрсөн шөнө хоёр хожилтой нэг хожигдолтой байгаа Хойд Америкийн "Wildcard" багтай тоглож 2-0 (Dust2 13-11; Nuke 13-8; Mirage 0-0) харьцаагаар хожиж шигшээ шатанд шалгарлаа.
Шигшээ шатанд ямар багтай учраа таарах нь өнөөдрийн тоглолтын үр дүнгээс шалтгаалах бөгөөд шигшээ тоглолт маргаашнаас эхэлнэ.
Манай залуусын эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар, Шведын "EYEBALLERS" багтай тоглож 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой болж шигшээ шатанд шалгарахын төлөө мөн адил хоёр хожилтой байгаа Данийн "Astralis" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Ancient 9-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдсон юм.
Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

