Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулагдаж байна. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр дууссан бөгөөд тус тэмцээнд манай Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй багууд тоглоно.
Манай эмэгтэй баг В" хэсэгт орж эхний тоглолтоо Малайзын багтай хийж 20-6 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Шинэ Зеландын багтай хийж 12-10 харьцаагаар хожиж хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар хасагдах шатанд Филиппины багтай 15:20 цагт тоглохоор боллоо.
Энэ жилийн "FIBA 3x3 Asia Cup" тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэлээс гадна Э.Нарангоо нар багтсан байна.

