Хакүхо унаагүй, Ичиножү нэг унаатай боллоо

Хакүхо унаагүй, Ичиножү нэг унаатай боллоо

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Такикейшотой барилдаж давж арваннэгэн даваатай болж башёг тэргүүлж байна. Харин түүний араас маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров нэг унаатай байна. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх секиваки Тамаваши Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Ингэснээр есөн даваа хоёр унаатай боллоо.

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал озеки Точиношинтэй барилдах бол Ёкозүна Какүрю М.Ананд озеки Такаясүтэй барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0

Ёкозүна Какүрю М.Ананд 9-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-7
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 10-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 4-7
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 6-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.