БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо

БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн хоёр дахь тоглолтод БНАСАУ-ын баг Монголын залуучуудын шигшээ багийг 1:0-ээр хожлоо.

Нэгдүгээр үеийн 37 дахь минутад БНАСАУ-ын тоглогч Жон Кум Сон булангийн цохилтоос мөргөж гоол оруулсан нь энэ тоглолтын цор ганц гоол байв. Монголын шигшээ багийн хаалгыг манасан 16 настай хүү С.Ананд төдийгүй хамгаалагчид үүргээ сайн гүйцэтгэж, нэг гоолын зөрүүтэй тоглолтыг дуусгалаа.

Хамгаалалтаас сөрөг довтолгоо хийх тактиктай гарсан манай шигшээ хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн ч амжилттай болгож чадсангүй. Тэр дундаас О.Одбаяр торгуулийн талбайн гаднаас хаалганы хөндлөвч онож, үзэгч олны суудлаас нь өндөлзүүлээд амжсан.

Тоглолтын дараа Майкл Вайсс дасгалжуулагч: “БНАСАУ-ын багтай ингэж тоглосон залуусаараа бахархаж байна. Хонг Конг, Сингапурын багуудын эсрэг довтолж тоглох болно.” хэмээн ярилаа. Хэсгийн хоёр дахь тоглолтууд 03-р сарын 24-нд МХБХ-ны талбайд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.