Ичиножү А.Ичинноров аваргын араас нэг унаатайгаар нэхэж байна

Ичиножү А.Ичинноров аваргын араас нэг унаатайгаар нэхэж байна

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Гоэйдотой барилдан давж 13 даваатай болж башёг тэргүүлж байна. Харин түүний араас маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров нэг унаатай байна. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд озеки Точиношинтэй барилдан давлаа. Ингэснээр 10 даваа гурван унаатай боллоо. Харин Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширигийн таваас барилдаж байгаа Чиёотарютэй барилдаж өвдөг шороодсон бөгөөд улмаар качигоши хийх боломжгүй болж дараагийн башёд чансаа буурах нь тодорхой боллоо.

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал озеки Такаясүтэй барилдах бол Ёкозүна Какүрю М.Ананд озеки Гоэйдотой барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-0

Ёкозүна Какүрю М.Ананд 10-3
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-8
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 12-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 6-7
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 7-6
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.