Торонто Репторс талбай дээрээ Шарлот Хорнетс багтай тоглож сүүлийн мөчид Жереми Ламп ачаар 115-114 харьцаагаар Шарлот хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Тэд эхний гурван үе тэргүүлж байсан ч дөрөвдүгээр үед хоёр оноогоор хожигдож байхад Жереми Ламп 48 foot ийн зайнаас оруулж улирлын 34 дэх хожлоо байгуулжээ. Ингэснээр тэд Плэйоффын байрлалд байгаа багаас хоёр хожлын дутуу болж байна.
Харин Торонто 51 хожил, 23 хожигдлоор бүсдээ хоёрт байна. Тэд Милоуки Багсыг гүйцэхгүй нь тодорхой боллоо. Тус тоглолтод Дуэйн Бикон 20 оноо, Кэмба Уолкер 15 оноо, 13 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол энэ тоглолтын гол баатар болсон Жереми Ламп 15 минут тоглохдоо 3 оноог авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 28 оноог авлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.