Ё.Басхүү тэргүүтэй гурван бүх барилдана

Ё.Басхүү тэргүүтэй гурван бүх барилдана
Японы нийслэл Токио хотноо өчигдөр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өчигдөр 48 кг жинд М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж ХҮРЭЛ медалт хүртлээ. Харин өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаан болох юм. 
 
Манайхаас 66 кг-д Ё.Басхүү барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт манай бөх БНСУ-ын бөх Ан Баултай учраа таарчээ. Тус жинд нийт 92 жүдочин барилдаж байна.
 
Харин эмэгтэй 52 кг жинд хоёр бөх зодоглох юм. Л.Сосорбурам барилдах бөгөөд манай бөх В хэсэгт багтлаа. Тэрбээр эхний тойрогтоо Словений бөх Стангер Анжатай барилдана. Харин С хэсэгт Б.Хорлоотой барилдах бөгөөд эхний тойрогтоо Гвиней Бисаугийн бөх Гасер Такианатай барилдана.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.