Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна

Майкл Вайс: Монголын шигшээ сүүлийн 2.5 жилд юу сурснаа харуулна
ДАШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолтыг амжилттай давсан үндэсний шигшээ баг дөрөв дэх тулаанаа өнөөдөр 16:00 цагаас Киргизийн эсрэг хийнэ. 
 
Монголын шигшээ 2017 оны 12-р сард "Цунами цом" нэртэй тэмцээн Киргизтэй таарч 3:0-ээр ялагдал хүлээж байв. 
 
Харин өнөөдрийн тоглолт тэс өөр болно гэдгийг ахлах дасгалжуулагч Майкл Вайсс "Тэр тоглолтод 23-аас доош насны залуус тоглосон. Өнөөдөр үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт үзүүлнэ. Бөмбөг эзэмшиж, жигүүрээ сольж, хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ." гэсэн үгээрээ илэрхийлээд амжсан. 
 
Манай шигшээ одоогоор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа. Хэрэв өнөөдөр Киргизээс эерэг үр дүн авч, 11-р сарын 19-нд Мьянмарын талбайгаас оноо салгаж чадвал 2023 оны Азийн АШТ-ий өмнөх "Плэй офф"-ийн шатанд өрсөлдөх шаардлагагүй болно. 
 
Дөрөвдүгээр байртаа өндөрлүүлбэл "Плэй Офф" тоглолт хийж Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийдэх юм. 
 
Дан ганц ДАШТ бус Ази тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ багийн залуус тоглолт бүрээс эерэг үр дүнтэй гарч ирэхийн төлөө хичээж, эх орныхоо төлөө зүтгэж яваа билээ.
 
Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн ч шигшээ багаа цэнгэлдэх хүрээлэнд уухайлан дэмжиж, Азийн АШТ-нд оролцох урт аялалд нь өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
 
Монгол - Киргиз 
 
2019.10.15 16:00 
 
#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.