"Челси" хожиж Аваргуудын лигт орох эрхээ авлаа

Английн Премьер лигийн сүүлийн буюу 38 дугаар тойргийн арван тоглолт өнгөрсөн нэгэн зэрэг боллоо. Тэгвэл "Челси", "Манчестер Юнайтед" клубүүд өрсөлдөгчөө хожсоноор дараа улиралд Аваргуудын лигт орох эрхээ баталгаажуулав.

"Челси" талбайдаа "Уолвес" клубийг хүлээн авч эхний үеийн нэмэлт цагийн эхний минутад Масон Моунт эхний гоолыг оруулжээ. Харин дараагийн гоолыг үүнээс гурван минутын дамжуулалтаар Масон Моунтын дамжуулалтаар Оливер Жироунд хоёр дахь гоолыг оруулж 2-0 харьцаагаар хожлоо.

"Манчестер Юнайтед" клуб "Лестер Сити"-гийн талбайд 0-2 харьцаагаар хожиход Бруно Фернандеш 71 дэх минутад, Жессе Лингард 98 минутад гоолдсон юм.

Харин "Тоттенхэм" клуб "Кристал Палас"-тай тэнцэж "Уолвес" клубтэй оноо тэнцэн гоолыг зөрүүгээр дээр нь гарснаар Европа лигийн эрхээ найдвартай болголоо.

Мөн доош унах бүсэд дээд лигтээ үлдэхийн төлөө тэмцэж байсан Астон Вилла клуб Уэст Хэм клубийн талбайгаас нэг оноо авч өрсөлдөгч Уотфорд клуб нь оноо алдсанаар Премьер лигт үлдэж чадлаа. Харин Уотфорд, Борнмут, Норвич Сити клубүүд ирэх улиралд Премьер лигийн доод шат болох Чэмпионшип лигт тоглоно.

Алтан бээлий шагналыг "Манчестер Сити" клубийн хаалгач Эдерсон 16 удаа хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр хүртэх болсон бөгөөд түүнтэй өрсөлдөн "Бөрнли" клубийн хаалгач Ник Пап сүүлийн тойрогт гоол алдсанаар 15 удаа хуурай манасан амжилтаар хоёрт орлоо.

Лигийн мэргэн бууч:

  1. Лестер Сити клубийн довтлогч Жейми Варди 23 гоол
  2. Арсенал клубийн Пьер-Эмерик Аубамеянг 22 гоол
  3. Саутхемптон клубийн Данни Ингс 22 гоол
  4. Манчестер Сити клубийн Рахим Стерлинг 20 гоол
  5. Ливерпүүл клубийн Мохамед Салах 19 гоол

Хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн:

  1. Кевин Де Брюне /Манчестер Сити/ - 20 дамжуулалт 
  2. Трент Александер-Арнольд /Ливерпүүл/ - 13
  3. Эндрью Робертсон /Ливерпүүл/ - 12
  4. Мохамед Салах /Ливерпүүл/ - 10
  5. Давид Силва /Манчестер Сити/ - 10
  6. Сон Хеун Мин /Тоттенхэм/ - 10

38 дугаар тойргийн үр дүн:

Лигийн хүснэгтийн байдал /оноо/:

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.