Милоуки Багс цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

Милоуки Багс цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт Милоуки Багс талбайдаа Атланта Хокс багтай тоглолоо. Тоглолтын эхнээс онооны тэргүүлийг Багс авсан бөгөөд хоёрдугаар үед 43 оноог авсан бол Хокст 17 оноог алджээ. Гуравдугаар үед тоглолтын онооны зөрүүг 40-т хүрсэн бөгөөд төгсгөлд 91-125 харьцаагаар Багс хожих ёстой тоглолтодоо хожлоо. Улмаар цувралыг 1-1 болж тэнцсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт Хоксын талбайд зургадугаар сарын 28-ны өглөө болно.

Тус тоглолтод Яннис Антетекумбо 25 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жүри Холидэй 22 оноо, 7 дамжуулалт, Брүүк Лопез 16, Крис Меддлетон 15 оноо, 7 самбар, 8 дамжуулалтыг үзүүлжээ. Эсрэг багаас Трэй Янг 15 оноог авсан бол Жон Коллинс 11 оноо, 8 самбар, сэлгээнээс Галлинари 12 оноо, сэлгээнээс Реддиш 11 оноог авчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.