Лос Анжелес Лейкэрс бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Лос Анжелес Лейкэрс бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

NBA-ын талбайд Лос Анжелес Лейкэрс баг Хьюстон Рокетс багтай плэйоффын 2-р шатны тоглолтын цувралын тав дахь тоглолт боллоо. Тоглолтын эхний үеэс Лейкэрс илүүрхэж эхэлсэн бөгөөд тоглолтын төгсгөл хүртэл энэ хэмнэлээ алдалгүй явсаар 96-119 харьцаагаар бутниргээ. Улмаар цувралыг 4-1 харьцаагаар дуусгасан бөгөөд тэдний өрсөлдөгч баг нь Лос Анжелес Клипперс /3/ Денвер Наггетс /2/ багуудын аль нь түрүүлж 4 хожсон багтай нь тоглоно.

Тус тоглолтод Леброн Жеймс 29 оноо, 11 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркеф Моррис 16 оноо, Энтони Дэвис 13 оноо, 11 самбар, Дэнни Грин 14 оноо, Кайл Кузма 17 оноог авчээ. Эсрэг багаас Жеймс Харден 30 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Рассел Уэстбрүүк 10 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.