Монголын жүдоч Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ

Монголын жүдоч Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ

Будапештын Их Дуулга тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд манай баг тамирчдаас Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй 81 кг-д зодоглож буй иран үндэстэн Моллаи Саеид нь 2019 оноос иргэншил авч, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах болсон юм. Өчигдрийн тэмцээнд эрэгтэй жүдочдоос 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Баянжаргал нар өрсөлдөгчиддөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгажээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай есөн тамирчин зодоглоно. Монголын шигшээ одоогоор Будапештын дэвжээнээс хоёр хүрэл медаль хүртээд байна. Баасан гарагт эмэгтэй 48 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Наранцэцэг өрсөлдөгчөө ялж хүрэл медаль авсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.