Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага

Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага

Сөүл хотын чиглэлийн зарим нислэгээс Корона вирусын тохиолдолд ихээр илэрч байгаатай холбогдуулан Сөүл хот руу нисэх зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлагыг хүргүүлж байна.

Инчон нисэх буудалд бууж байгаа цагаас 48 цагийн дотор COVID-19 ПГУ (PCR)-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан хариуг 24 цагийн дотор Англи хэл дээр тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Бусад системээс авч хэвлэснийг зөвшөөрөхгүйг анхаарна уу.

Чингис Хаан ОУНБ-ын Бүртгэлийн цэг дээр ГЭРЭГЭ системд шивэгдэн орсон хариутай заавал тулгах учир гар утсандаа үзүүлэхэд бэлтгэн ГЭРЭГЭ апп татан авч суулгаж бэлдсэн байх, мөн ИНТЕРМЕД эмнэлэгт шинжилгээ өгсөн бол таны утсанд sms-р ирсэн шинжилгээний хариу бүхий линкээр шинжилгээний хариуг тулгах болохыг анхаарна уу

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.