“Ливерпүүл” “Ньюкасл”-тай тэнцлээ

“Ливерпүүл” “Ньюкасл”-тай тэнцлээ

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 16 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө Ньюкасл-Ливерпүүлийн тоглолтоор өндөрлөлөө. Энэ тойрогт “Челси” “Астон Вилла”-тай 1:1 тэнцэж, “Манчестер Сити”-“Эвертон”-ы тоглолт цар тахлын улмаас хойшлогдсон. Мягмар гаригт “Арсенал” ”Брайтон”-ыг, “Манчестер юнайтед” “Вулвэрхэмптон”-ыг тус, тус 1:0-ээр буулгаж аваад байсан юм. Өнгөрсөн шөнө болох байсан хоёр тоглолтоос “Тоттенхэм”-“Фулхэм”-ийн тоглолт “Фулхэм”-ийн тоглогчоос ковид19 илэрсэнтэй холбоотойгоор цуцлагдаж, “Ливерпүүл” “Ньюкасл”-тай талбайд нь тэнцлээ.       

Английн АШТ

16 дугаар тойрог

Тоттенхэм – Фулхэм 0:0 

2020.12.30 «Тоттенхэм Хотспур Стэдиум» цэнгэлдэх. Хойшлогдсон.

Ньюкасл – Ливерпүүл 0:0 (0:0, 0:0)

2020.12.30 «Сент-Жеймс Парк» цэнгэлдэх

Ньюкасл – Дарлоу, Йедлин, Фернандес, Кларк, Ритчи (Льюис, 86), Лонгстафф, Хэйден, Мерфи (Альмирон, 67), Шер, Уилсон, Жоэлинтон.

Ливерпүүл – Алиссон, Филлипс, Александер-Арнолд, Робертсон, Фабиньо, Джонс (Вейналдум, 68), Милнер (Тиаго Алькантара, 73), Салах (Шакири, 90), Хендерсон, Мане, Фирмино.

Шар хуудас:

Кларк (12), Фабиньо (49), Милнер (65), Филлипс (78), Хэйден (85).

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.