НИТХ-аас алба хаагчдадаа ажлын байрны чиг баримжаа олгох сургалтыг зохион байгууллаа

НИТХ-аас алба хаагчдадаа ажлын байрны чиг баримжаа олгох  сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хүний хөгжлийн төв, Нийслэлийн Архивын газартай хамтран албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, НИТХ, НЗДТГ-ын хамтын ажиллагааны талаар алба хаагчдадаа мэдээлэл өглөө. Мөн НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан заавар, зөвлөгөөг онцлон хүргэлээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2024 оны сонгуулиар 9 дэх удаагийн НИТХ сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийг төлөөлж, нийтээр даган мөрдөх хэм хэмжээг тогтоох, хянах үүрэгтэй юм. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий  этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн хэмээн хуульд заасан байдаг билээ.

4AJdPinAtpPqT6r.jpeg
 
Y9qN1Z5rvI0g1Xf.jpeg

Үүний дараа НИТХ-ын Ажлын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн дарга Ш.Шадвийдорж төлөөлөгчдийн чадавхжуулах зардал, түүний гүйцэтгэлийн талаар мэдээлэл хүргэсэн бол Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт, мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Саранцэцэг албан хаагчдын албан хэрэг хөтлөлийн “eDoc” системээр баримт бичиг боловсруулахад анхаарах асуудал, тухайн баримт бичгийг хянах, зөвшөөрөх тоон гарын үсгээр баталгаажуулахад юуг анхаарах талаар заавар зөвлөгөө өглөө.

2XXmdXOi4FKIIgv.jpeg
 
8XEBs1Q6fHud4Ev.jpeg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ