• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гурван үе дамжсан цэцэрлэгт зочилсон минь...

Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины сурвалжлах хэсэг энэ удаа гурван үеийн үр удмыг сурган хүмүүжүүлж буй өнө удаан жилийн түүхтэй хөдөөгийн нэгэн цэцэрлэгт өнжлөө. Бид өглөөний 10:00 цагтай уралдан тус цэцэрлэгийг зорилоо. Манай сурвалжлах хэсгийг очиход цэцэрлэгийн багачууд аль хэдийнэ өглөөний цайгаа уучихсан, анги ангидаа тоглож суугаа харагдав.

Цэцэрлэгийн хаалгаар ормогц “Арын модонд алаглаад байдаг, алаг эрээн бар гурван жил ээ” хэмээн дуулах багачуудын цовоо сэргэлэн хоолой үүдний өрөөнд сонсогдов. Сониуч зандаа хөтлөгдөн хагас онгойлгосон хаалгаар шагайвал цэцэрлэгийн багачууд бяцхан сандал дээрээ цэх суун цовоо сэргэлэн, цангинасан хоолойгоор сурсан дуугаа дуулах аж. Энэ бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын I цэцэрлэг.

Тус цэцэрлэгт ирэхээс өмнө 55 жилийн түүхтэй гэдгийг нь сонссон болохоор ч тэр үү, гэнэн цайлган хөгжөөнтэй хүүхэд насны энэ дуу үе үеийн багачуудын цээлхэн хоолойд бүүвэйлэгдэн 55 хавар, 55 намар, 55 өвлийг элээсэн учраас Сүмбэр сумын I цэцэрлэгийн үйл ажиллагаа өнгөжин жавхаажиж, ажил үйлсээрээ аймаг орон нутгаа манлайлдаг биз ээ гэх бодол өөрийн эрхгүй толгойд орсныг нуух юун. Ийнхүү зогстол биднийг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Туяагэрэл угтан авч, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулав. Тэрбээр “Манай цэцэрлэг анх 1962 оны зургадугаар сарын 01-нд гурван хүмүүжүүлэгч багш, 20 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан түүхтэй.

Үүнээс хойш 2015 оныг хүртэл гурван бүлэг, 75 хүүхдийн хүчин чадалтай байсан ч 150 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгодог байлаа. Одоогийн байдлаар манай цэцэрлэгийн хамрах тойрогт нийт 324 хүүхэд бий. Үүнээс 86.4 хувьд нь буюу 280 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байна” гэв. Тус цэцэрлэг хичээлийн гурван байртай бөгөөд III байр нь алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зориулан гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэснээр алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, эцэг, эхийнх нь цаг завыг хэмнэх гээд олон эерэг үр дүн гарчээ.

Түүнчлэн I цэцэрлэгт нэгэн бэлгэшээлтэй үйл явдал тохиолдсон нь хичээлийн II байрны өргөтгөл гэнэ. 100 хүүхдийн хүчин чадалтай энэхүү өргөтгөлийг 2015 оны арваннэгдүгээр сард улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Тэгэхдээ I цэцэрлэгийн хамгийн анхны модон байшингийн туурин дээр хоёр давхар өргөтгөлийн байр сүндэрлэсэнд тус цэцэрлэгийн хамт олон бэлгэшээж явдаг тухайгаа бидэнд онцолж байлаа. Хуучин модон байшинг цэцэрлэгийн удирдлагууд нураалгүй агуулах хэлбэрээр ашиглаж байсан нь хичээлийн шинэ байр нэмэгдэх нэгэн үндэслэл болжээ. Бид ийнхүү ярилцсаны дараа ангиудаар оров.

Н.СОЁЛМАА: I ЦЭЦЭРЛЭГТ ТАСРАЛТГҮЙ 25 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Тэргүүлэх зэрэгтэй багш Н.Соёлмаа ангийн хүүхдүүдийн хамт

Цэцэрлэгийн багш гэдэг хэмжээлшгүй уран сэтгэмжтэй нэгэн байх аж. Магадгүй хүүхдийн сэтгэхүй багшаас асар ихийг ч шаарддаг байж болох юм. Бидний орсон эхний анги бол Тэргүүлэх зэрэгтэй Н.Соёлмаа багштай дунд бүлэг байлаа. Ангийн ханыг элдэв дүрсээр чимэглэн, хана дагуулан олон тоглоом, ном өрсөн харагдав. Эдний дундаас нүдэнд өртсөн зүйл нь багш нарын хийсэн бүтээлч ном. Нимгэн эсгий ашиглан багш нар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх бүтээлч номыг тун чадварлаг өнгө үзэмжтэй урлажээ.

Тухайлбал, бүтээлч номын нэг хуудсанд хувцасны шүүгээнд өмд, юбка болон хувцасгүй эрэгтэй, эмэгтэй хүүхэд хайчилж хийжээ. Харин хүүхдүүд тэднийг хувцаслах бөгөөд хувцасны төрөл зүйлийн талаархи мэдлэгийг олж авах гэнэ. Хүүхдүүд хүний хэлсэн зүйлээс илүү өөрийн гараар барьж, өөрөө оролцсон зүйлээ сайн сурч, тогтоодог хэмээн тус ангийн багш Н.Соёлмаа тайлбарлав. Тэрбээр анх 1992 онд тус цэцэлэгт туслах багшаар ажилд орсноос хойш анги удирдсан багш болтлоо дэвшин тасралтгүй 25 ажиллаж байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа “Би энэ цэцэрлэгт ажиллаад 25 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа цэцэрлэгийн багшийн ажлаа орхиё гэж бодож байсангүй. Хүүхдийн инээд хөөр гэдэг үргэлж хүнд урам зориг хайрлаж байдаг. Тиймээс би ажилдаа хайртай. Мөн багш хүний бахархдаг нэг зүйл гэвэл шавь нар нь байдаг. Миний анхны шавь надтай хамт боловсролын байгууллагад зүтгэж байна. Хоёр биеэ “багш аа” гэж дуудаад л явдаг” хэмээн хуучилсан юм.

ҮЙЛЧЛЭГЧЭЭС АНГИ ДААСАН БАГШ БОЛТЛОО ӨСЧЭЭ

Зүүн гар талаас багш Ж.Наранчимэг, туслах багш Д.Алтантүлхүүр

Цэцэрлэгийн удирдлага багш, ажилчдаа үргэлж дэмжин, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь анхаарч ажилладаг гэнэ. Энэ нь сурвалжлага хийх явцад ч мэдэгдэж байсныг энд онцолъё. Манай сурвалжлах хэсгийн дараагийн орсон анги Ж.Наранчимэг багштай ахлах бүлэг байв. Тус ангийн онцлог гэвэл тасалгааны цэцэрлэгээр ангиа тохижуулжээ. Цагаан даль, сарнай, шимтэглээ, мөнхөрөө зэрэг нийт найман төрлийн тасалгааны цэцэг тарьсан байх бөгөөд хүүхдүүд цэцгийнхээ тоос шороог арчих, үхэжсэн хэсгийг нь түүхээс эхлээд олон ажилд суралцаж байгаа аж.

Хамгийн гол нь цэцгээр дамжуулан хүүхдүүдэд бие биеэ хайрлах, найз нөхдийн үнэ цэнийг зааж, ойлгуулдаг гэдгийг Ж.Наранчимэг багш онцолсон. Сургалтын өвөрмөц аргыг хичээлдээ ашиглаж буй Ж.Наранчимэг багшийн багш болсон түүх сонирхолтой. Тэрбээр “Би анх I цэцэрлэгт 2008 онд угаагч, үйлчлэгчээр ажилд орсон. Үүнээс хойш угаагч, туслах багшийн ажлыг хийж байгаад 2011 онд МУБИС-ийн сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйчийн эчнээ ангид таван жил суралцаж, төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш хоёр жил анги удирдсан багшаар ажиллаж байна.

Тухайн үед хоёр хүүхэдтэй зэрэгцээд л оюутан болж байлаа. Сайн хамт олон, сайн ханийн буянаар эчнээ ангиа амжилттай дүүргэсэн. Манай эрхлэгч өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, өсч, дэвжих хүсэлтэй багш, ажилчдаа маш сайн дэмждэг. Ажлынхаа хажуугаар сурч хөдөлмөрлөх нөхцөл бололцоогоор хангаж өгсөн эрхлэгч болон хамт олондоо маш их баярлаж явдаг” гэв. Энэ мэтчилэн багш ажилчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүү­лэхэд ихээхэн анхаарч ажилладаг аж. Түүнээс гадна тус цэцэрлэгээс ажлынхаа анхны гарааг эхэлсэн залуу боловсон хүчин ч цөөнгүй байв.

Тэдний нэг бол Б.Батцэцэг. Сүүлийн үед мэргэжилтэй залуучууд хөдөө, орон нутаг гэхээс илүү хот суурин газрыг бараадах болсон. Гэвч Б.Батцэцэг их сургуулиа төгссөн жилээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Говьсүмбэр аймагт ажиллахаар ирж байжээ. Тэгэхдээ тухайн үед Говьсүмбэр аймагт таньж, мэдэх хүнгүй байсан ч сайн хамт олны туслалцаатайгаар тус нутагт суурьшин зургаа дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр “Өмнө нь нэг ч удаа ирж байгаагүй газарт ажиллахаар анх ээжийгээ дагаад ирж байсан. Хамгийн гол нь хөдөө ажиллаж, газар үзэж, бие дааж амьдрахыг ээж минь зөвлөсөн.

Надад ч гэсэн хөдөө ажиллах хүсэл байсан. Тиймээс Говьсүмбэр аймагт ирж ажилласан. Хөдөө ажиллах олон давуу талтай. Нэгдүгээрт, таван жилийн тэтгэмж авдаг. Хоёрдугаарт, ачааллын хувьд ч бага. Хотод нэг багш 60-70 хүүхэд авч байхад хөдөө, орон нутагт нэг багш 40-50 хүүхэд авч байх жишээтэй. Мөн хөдөө, орон нутагт багшийн хөгжил тал дээр илүү анхаардаг юм шиг санагдсан” хэмээв. Тэрбээр бага ангийг хариуцан ажилладаг. Түүний хувьд бага ангитай ажиллах илүү сонирхолтой гэнэ. Анх есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт орохоор ирэхдээ аав, ээжийгээ даган уйлж байсан хүүхдүүд долоо хоногийн дараагаас л багшдаа дасчихдаг аж. Одоогийн байдлаар ангийнх нь хүүхдүүд гутлаа хэрхэн зөв өмсөхийг сураад байгаа юм билээ. Энэ дадлыг зөв сургахын тулд Б.Батцэцэг багш туслах багштайгаа хамтран хатуу цаасан дээр хүний гутлын хэвийг өнгийн хуулгаар хайчлан наасан байв. Харин хүүхдүүд түүн дээр гутлаа зөв байрлуулан тавих маягаар суралцдаг байна.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

Баруун гар талаас багш Ц.Буяннэмэх, туслах багш Б.Цэрэнсономын хамт

“Бага байхдаа л ээжийнхээ ажил дээр очиж, охидынх нь үсийг самнаад зогсчихдог хүүхэд байлаа” хэмээн ярих багшийг Ц.Буяннэмэх гэдэг. Түүний хувьд хүүхэд насных нь гэгээн мөрөөдөл биелж, Сүмбэр сумын I цэцэрлэгт багшаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ц.Буяннэмэх багш 2010-2015 онд МУБИС-ийн харьяа СӨБ-ын сургуулийг төгсөөд л Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын I цэцэрлэгээс ажлын гараагаа эхэлсэн түүхтэй гэнэ.

Тэрбээр “Айлын балчир хүүхдүүдтэй ажиллахад муу энерги гэж байдаггүй. Хүүхэд бол цаас шиг цагаан, цайлган сэтгэлтэй. Хүүхдүүд маань “багш аа, багш аа” гээд л гүйгээд ирэхээр сэтгэл уужирч бүх зүйл сайхан болох шиг санагддаг” хэмээн хуучлав. Биднийг тус ангиар ороход багачуудын унтлагын цаг таарсан юм. Тиймээс бид багштай нь цөөн хором ярилцсан. Тус анги ахлах бүлэг бөгөөд 3-4 насны нийт 40 хүүхэд суралцдаг.

Тус цэцэрлэгийн туслах багш нар ч ажил үйлсээрээ тэргүүлдэг. Мөн Ц.Буяннэмэх багш дөрвөн настай хүүхдийн онцлогийн талаар “Хүүхдүүд үргэлж тоглонгоо суралцаж байдаг. Дөрвөн настай хүүхэд их сониуч зантай. Тэд үргэлж яагаад гэсэн асуултад хариулт авахыг эрэлхийлдэг. Өнгөрсөн жил манай ангийн хүүхдүүд гурван настай байсан. Тэр үед би нэг зүйл хэлэхэд лавлаж юм асуудаггүй байлаа. Дөрвөн настай болоод ирэхээр аливааг гүнзгийрүүлж асууж, эхэлдэг” гэсэн юм.

САЙХАН ХООЛ, ЧАЦАРГАНАТАЙ АМТАТ ААРЦ...

Энүүхэндээ л гэхэд I цэцэрлэгийн багачууд их азтай. Учир нь тэд өдөр бүр шинэхэн нарийн боовыг өглөөний цайндаа зооглодог. Харин энэхүү амттаныг хүүхэд багачуудад хийж өгдөг нэгэн бол тус цэцэрлэгийн ахлах тогооч П.Бямбасүрэн. Тэрбээр тус цэцэрлэгт 11 жил ажиллаж буй бөгөөд шилдэг ажилчдынх нь нэг.

Тухайлбал, жил бүр аймгийн хэмжээнд зохион байгуулдаг тогооч нарын ур чадварын тэмцээнд оролцож, “Аймгийн аварга тогооч”, 2011 оноос эхлэн зохион байгуулсан цэцэрлэгийн тогооч нарын аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шилдгээр шалгарч байжээ. “Хүүхэд үргэлж нэг төрлийн хоол өгөөд байвал уйдаад иддэггүй. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоол илчлэг ихтэй, амин дэм сайтай байхаас гадна шинэлэг байх ёстой” хэмээн тэрбээр хэлсэн юм. Үүнийг мэддэг ахлагч тогооч маань өглөөний цайнд чацарганатай аарц бэлтгэсэн нь хүүхдүүдэд их таалагдсан гэдгийг тус цэцэрлэгийн багш нар хэлж байв. Одоогийн байдлаар тус цэцэрлэгийн гал тогоо гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна.

С.Туяагэрэл: Цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 86.4 хувьд нь СӨБ олгон ажиллаж байна

/Сүмбэр сумын I цэцэрлэгийн эрхлэгч/

-Танай цэцэрлэг аймаг, орон нутгийнхаа цэцэрлэгүүдийн дунд олон ажлыг санаачлан зохион байгуулдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар ажлыг зохион байгуулав?

-Манай аймаг нийт есөн цэцэрлэгтэй. Тодруулбал, улсын тав, хувийн гурав, байгууллагын нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Бид аймгийн хэмжээн дэх цэцэрлэгүүдийн дунд 2010 оноос эхлэн “Бид бяцхан хөгжимчид” хөгжмийн наадмыг санаачлан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү наадам маань жилээс жилд өргөжин тэлж, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын хүсэн хүлээдэг тэмцээн болсон. Учир нь энэ тэмцээнээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын тэмцээн үнэлэгдэх хэмжээнд хүрсэн. Хичээлийн шинэ жил эхлээд л энэ жил ямар төрлөөр болох вэ гээд биднээс удирдамжаа асуудаг. Үүнээс харахад Говьсүмбэр аймгийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хөгжмийн боловсрол маш сайн болсон. Цэцэрлэг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Сүмбэр сумын V цэцэрлэгийн дуу хөгжмийн багш н.Түмэндэмбэрэл ардын хөгжмийг хүүхдүүддээ заадаг. Харин Буян цэцэрлэгийн дуу хөгжмийн багш н.Баярмаа гэхэд хүүхдүүдээ домбор, хийл, чулуун хөгжмөөр дагнан бэлддэг. Манай цэцэрлэгийн хувьд сургалтын хөтөлбөрөө бишгүүр, хонхот хөгжмөөр баяжуулсан. Өөрөөр хэлбэл, манай цэцэрлэгийн таван настай хүүхдүүд бүгд дээрх хөгжмийг сурсан байх ёстой гэсэн үг. Мөн “Ном” хөтөлбөрийн хүрээнд даавуун материал ашиглан хүүхдийн сэтгэн бодох, гарын жижиг булчин хөгжүүлэх зорилготой “бүтээлч ном” хийж сургалтад ашиглаж байна.

-Танай цэцэрлэгийг өөрийн гэсэн талх, нарийн боовны брэндтэй гэх юм билээ. Брэнд болсон бүтээгдэхүүнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Манай цэцэрлэг илчлэг ихтэй, чанар сайтай хоол хийдгээрээ алдартай. Тэр дундаа манай цэцэрлэгийн брэнд болсон нарийн боовыг эцэг, эхчүүд их сайшаадаг. Бид анх 2011-2013 онд нарийн боовны патентаа авсан. Манай аймгийн хэмжээнд “Нэг сум, нэг брэнд” үзэсгэлэн худалдаа болдог. Манай цэцэрлэг 2011-2013 онд болсон үзэсгэлэн худалдаанд оролцож, шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгаран патент авч байлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь албан байгууллагаас гадна хувиараа бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Манай эцэг, эхчүүд үргэлж танайх ийм гоё бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах боломж байна уу гэж асуудаг. Гэвч бид төрийн байгууллага учраас гадуур бизнес эрхлэх эрх байхгүй. Хамгийн гол нь энэ сайхан бүтээгдэхүүнээр хүүхдүүддээ үйлчилж л байвал бидний ажлын зорилго оршиж байна гэсэн үг.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Д.Мөнх-Эрдэнэ: Тогтвортой...
Герман тэргүүллээ...

Гурван үе дамжсан цэцэрлэгт зочилсон минь...

Батзаяа 2017-03-27

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

11 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах