• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Мөнх-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийг орон нутгийн бодлогод тусгахад анхааран ажиллаж байна

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын талаар танилцуулахгүй юу. Одоогийн байдлаар ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар анх 2004 онд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдаж байлаа. Одоогийн байдлаар 11 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажилладаг төрийн захиргааны байгууллага юм. Манай байгууллага Говьсүмбэр аймгийн  ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг ногоон баримжаатайгаар байгаль орчны тэнцэлтэй уялдуулан өнөө болон ирээдүй үеийнхний эрх ашгийн төлөө байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх үйл хэрэгт орон нутгийн удирдлага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүчин чармайлтыг чиглүүлэх, салбар байгууллага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Мөн дэлхий нийтээр тогтвортой хөгжил, ногоон хөгжилд хүрэхийг зорьж буй учраас сум, аймгийнхаа бодлогын бичиг баримтад тогтвортой хөгжлийн агуулгыг суулгах, түүгээрээ дамжуулан ногоон хэрэглээ, тогтвортой хөгжлийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. Энэ бол бидний ажлын гол зорилго юм.

-Танай байгууллага 2017 оныг ямар амжилт, бүтээлээр угтав. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, хэрэгжүүлэв?

-Манай аймаг газарзүйн хувьд онцлогтой. Тухайлбал, говь хээрийн бүсийн заагт оршдог. Хур тунадас бага унадаг. Нийт газар нутгийн 60 орчим хувь нь хүчтэй цөлжилтөд өртсөн зэрэг онцлогтой. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цаг агаарын дулаарал, хур тунадас багассан, хүний сөрөг үйл ажиллагаа зэрэг нөлөөнөөс болж хөрсний элэгдэл, доройтол, ургамлын аймаг хомсдох, доройтох явц нэлээд хүчтэй ажиглагддаг бүс нутаг. Тиймээс бид аймгийнхаа байгаль орчны онцлогт тохирсон ажлыг хийж хэрэгжүүлдэг. Тухайлбал, хөрсийг элэгдэл гэмтлээс хамгаалах, шар шороон шуургыг багасгах зорилгын хүрээнд хамгаалалтын ногоон зурвас болон томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг сүүлийн 3-4 жилд эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, хөрш зэргэлдээ говийн аймгуудад үлгэр жишээ болохуйц хэмжээний 18 га бүхий “Sumber Garden” цэцэрлэгийг Сүмбэр суманд байгууллаа. Энэхүү цэцэрлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн аймаг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах зарлигийн хэрэгжилтийг хангахаас гадна ард иргэддээ амрах ая тухай орчин бүрдүүлэх, хөрсний эвдрэлийг багасгахын тулд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2014 оноос эхлэн үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан. Уг цэцэрлэгт хүрээлэнд 11 төрлийн 26 мянга гаруй модлог ургамал тарьж, сагсан бөмбөг, хөлбөм­бөгийн стандартын хиймэл зү­лэг­тэй ногоон талбай, усан гулгуурын талбай зэрэг байгуулам­жийг шийдсэнээрээ онцлогтой.

-Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа зөвхөн ганц байгууллагын хүчээр явахад хүндрэлтэй байдаг. Тиймээс ард иргэдтэй хамтарч ажиллах  тал дээр байгаль орчны байгууллагууд ихээхэн анхаарч байна. Танай байгууллагуудын хувьд иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Мэдээж байгаль орчны үйл ажиллагаанд хүн бүрийн оролцоо чухал. Тэр утгаараа бид ард иргэдтэй хамтарч ажиллах, тэдний байгаль орчны үүргийг ухамсарлуулахад анхаарч ажиллахыг эрхэмлэдэг. Бүх ажлыг хэрэгжүүлэх, хамгийн гол нь бид Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор сум дундын ойн ангийг байгуулан ажиллаж байна. 2014 онд Засаг даргын захирамж гарч, орон нутгаасаа санхүүжилтийг дэмжээд явсан. Энэ оноос улсын төсөвт багтаагаад ажиллах бололцоог хангасан. Ер нь бол говь нутагт ойн анги байна гэхээр хангай газрын хүмүүс гайхаж магадгүй л юм. Ямартай ч, үйл ажиллагааг минь үнэлээд 2016 онд манай хамт олныг аймаг, орон нутаг маань “Шилдэг байгууллага”-аар шалгаруулж, өргөмжилсөн. Дээр нь нэмээд хэлэхэд байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд манай газраас байгаль хамгаалах үйл ажиллагааг иргэдийн оролцоонд түшиглэн, орон нутгийн ард иргэдийн өөрсдийнх нь дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг гол чиглэл болгон ажилладаг. Онцлон хэлэхэд, Байгаль орчны багц хуулийн үзэл санааг дөрвөн үгэнд хураангуйлдаг л даа. Бохирдуулж байгаа нь төлбөр төлөх ёстой. Ашиглаж байгаа нь хамгаалах үүрэгтэй гэсэн үгэнд багтаан хэлж болно. Үүнээс харахад хөдөө, орон нутгийн хувьд малчдыг байгаль хамгаалах үйлсэд оролцуулах нь маш чухал. Учир нь малчид жилийн дөрвөн улиралд байгаль, дэлхийтэйгээ харьцаж, хамгийн ойр байдаг. Тиймээс бид байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж, нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа. Үр дүн ч гарсан. Тодруулбал, манай аймагт 2014 оны хавар, намрын улиралд 26 түймэртэй байсан бол 2015 онд дөрвөн түймэр гарсан. Харин 2016 онд огт түймэргүй болгон багасаж чадсан. Үүнээс малчид, ард иргэд, нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах оролцоо хэрхэн нэмэгдсэнийг харж болно. Мөн 2015 онд Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, ногоон  хөгжил, аялал жуулчлалын яам /тухайн үеийн/, Байгаль хамгаалал, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч бүх талуудын оролцоо, хоорондын итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилгоор “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан юм. Энэ чуулганд манай аймгийн нөхөрлөлүүд оролцож, “Хээнцэр уул” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гишүүн малчин Г.Санжаа БОНХАЖ-ын сайдын жуух бичгээр шагнуулж байсан удаатай. Энэхүү нөхөрлөл маань нэн ховордсон амьтны төрөл болох аргаль, угалзын бэлчээр нутгийг хамгаалах ус, ундаа, өвс хужир тавьж өгөх зэрэг биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Энэ мэтчилэн иргэдийнхээ оролцоонд тулгуурлан байгаль хамгаалах үйлсэд тэднийг уриалан дуудах, идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

-Танай аймагт аргаль, шонхор шувуу зэрэг ховордсон амьтад их байдаг юм билээ. Хулгайн анчидтай тэмцэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай аймгийн хувьд тарвага, саарал чоно, цагаан зээр, аргаль зэрэг амьтад нутагшин амьдардаг. Нутгийн ард иргэд ховор амьтдыг хууль бусаар агнах, дайсагнах нь харьцангуй бага байдаг. Цагаан зээрийг малчид, анчид хууль бусаар агнах тохиолдол мэр, сэр гардаг байсан. Бид хууль бус анчидтай тэмцэх ажлыг нэлээд эрчимтэй зохион байгууллаа. Дээр дурьдсанчлан нөхөрлөлийн гишүүддээ тулгуурлан байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна хавар, намрын улиралд нэгдсэн эргүүлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг аймаг, орон нутгаас зохион байгуулдаг. Аймгийн Засаг даргын гаргасан удирдамжийн дагуу орон нутгийн санхүүжилтээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран эргүүлийн группыг тодор­хой хуваарийн дагуу ажил­луул­сан. Үүний үр дүнд хууль бус ан агнуур эрс багассан. 2014 онд хууль бус ан агнуурын хэрэгт захиргааны хариуцлага тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зургаан тохиолдол гарч байсан бол 2016 онд хууль бус агнуурын хэрэгт ямар нэгэн хариуцлага ногдуулсан тохиолдол гараагүй байх жишээтэй. Үүнээс гадна байгаль хамгаалагч, байгаль хамгаалдаг байгууллагыг тэр­гүүлж явдаг хүний хувьд сэт­гэл эм­зэг­лэж явдаг нэг зүйл байдаг. Манай монголчуудын сүсэг биш­рэл хэрээс хэтэрсэн. Өөрөөр хэл­бэл, сүсэг бишрэл хэрээс хэтэр­вэл байгаль орчинд сөргөөр нө­лөөл­дөг. Энэ байдал Монгол Улсын хэмжээнд газар авсан. Ир­гэд байгалийг тахин шүтэх нэ­рийд­лээр уул, овоон дээр гарч бай­гальд шингэдэггүй, удаан за­дар­даг янз бүрийн хүнсний зүйл тавьж байгалийг маш ихээр бохирдуулдаг.  Ажлынхаа турш­лагаас харахад сэтгэл эмзэглүүлж, зовоосон асуудлын нэг нь энэ юм. Тэгэхээр иргэд байгаль орчноо бохирдуулахгүй байх нь хамгийн чухал гэдгийг ойлгоосой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Төрийн албаа чадавхижуулж,...
Гурван үе дамжсан цэцэрлэгт...

Д.Мөнх-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийг орон нутгийн бодлогод тусгахад анхааран ажиллаж байна

Батзаяа 2017-03-27

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

10 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

11 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

11 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

11 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

11 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

1 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах