• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Энхбаяр: Орхон аймагт инновацийн тогтолцоог бүрдүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ

Орхон аймгийн Засаг даргын санаа­чил­гаар “Эрдэмтдийн зөвлөл”-ийг бай­гуул­сан билээ. Тус зөвлөлийн гол зорил­го нь “Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажил­ла­гаа­ны хөтөлбөр”-т эр­дэм­тэн, докторуудын саналыг тус­га­хад оршиж байгаа юм. Түүнч­лэн эр­дэм­тэд “Судалгааны нэгдсэн төв” бай­гуу­лах, боловс­руулах үйлд­вэр­лэлийг калас­те­рийн сис­те­мээр хөг­­жүү­лэх, өрхийн үйлдвэрлэлийг дэм­жих, орон нутгийн өмчит үйлд­вэр байгуулах зэрэг саналыг мө­рийн хөтөлбөртөө тусгах нь зүй­тэй гэдэг саналуудыг гаргасан. Ин­гэс­нээр Орхон аймагт “Эрдэнэт шинжлэх ухаан, техноло­гийн парк”-ийг байгуулахаар болсон юм. Тус паркийн захирлаар доктор Г.Энхбаяр томилогдсон билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Орхон аймгийн Засаг дарга “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан. Мөн “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Анх 2016 оны есдүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батлут Орхон аймаг, Эрдэнэт хотод амьдарч байгаа эрдэмтэн, судлаачдыг хамруулан зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнд Орхон аймагт ажиллаж, амьдарч буй 60 орчим эрдэмтдийн төлөөлөл оролцож, цаг үеийн чухал асуудлыг судлан бэлтгэх асуудлаар “Эрдэмтдийн зөвлөл”-ийг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ есөн хүн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байнгын үйл ажиллагаатай, судалгааны чиглэлээр ажиллаж ирлээ. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд маань 4-5 эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах бөгөөд тухайн асуудал дээр судалгаа хийдэг. Энэхүү зөвлөл бүтэн улиралын хугацаанд 10 орчим удаа хуралдаан хийж, судласаны үндсэн дээр “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн үндэс суурийг тавьсан. Энэхүү судалгааны ажлыг миний бие ахалж оролцсон. Үүний дараа аймгийнхаа төр засгийн байгууллагуудын удирдлагуудад судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулсан. Үндсэндээ төрийн байгууллага байгуулах бүх шат дамжлагаар дамжсан. Хууль, эрх зүй, эдийн засгийн болон төрийн захиргааны ажлын хэсэг байгуулагдаад тодорхой хэмжээний ажлыг төрийн албан хаагчдаар хэлэлцүүлээд тогтоол шийдвэр гарсан. Олон хүний оролцоотой судалгааны ажлын үр дүнг Орхон аймгийн ИТХ-аар баталсанаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан. Манай байгууллага 2012 оны тавдугаар сард батлагдсан Инновацийн тухай хуулийг удирдлага болгосон анхны аж ахуйн нэгж мөн. Цоо шинээр үүсгэн байгуулагдсан учраас үйл ажиллагаа тогтворжиход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдаж байна. Энэ байгууллагын анхны ажилтан буюу захиралаар нь миний бие томилогдсон. Дараа нь байгууллагад ажиллах хүмүүс, байгууллагын чиг үүрэг, зөвшөөрөл, бичиг баримт, техник хэрэгсэлтэй холбоотой асуудлуудыг төлөвлөгөөнд тусгаад, ажил хэрэг болгосоор багагүй цаг хугацааг өнгөрөөлөө. Ерөнхийдөө албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад нэг сарын хугацаа л өнгөрч байна.  

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” цаашид ямар үйл ажиллагаа явуулах, хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан байх?

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ын ойрын зорилгод Орхон аймагт шинэ технологи нутагшуулах, шинээр бүтээх, инновацийн тогтолцоо төлөвшүүлж, ажлын байр бий болгохоос эхлээд үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах асуудал туссан. Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлаж, эцсийн бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд тасралтгүй судалгаа хийнэ. Ойрын хугацаанд мэдээллийн технологи, барилгын материал, үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмж, хүний экологи зэрэг чиглэлээр инновацийг төлөвшүүлэх ажил багтсан. Түүнчлэн ирээдүйд хүнс,  биотехнологи, металл боловсруулалтын чиглэлд анхаарч ажиллана. Шинжлэх ухааны байгууллагын өөрийнх нь суурь ойлголт бол сургалт, судалгааны ажил хийх байдаг. Энэ ажлыг хийхийн сацуу инновацийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлнэ. Одоогоор дээр дурьдсан инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээний суурь судалгааг хийгээд явж байна. Манай байгууллага тодорхой хэмжээнд өргөжөөд, үйл ажиллагаа нь жигдрээд, ашиг орлого нь тэнцвэржээд ирсэн цагт нийгэмд тулгамдсан нэлээд олон судалгааны ажилд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хүрээг хамарч явна гэсэн бодлоготой байгаа. Ер нь Орхон аймагт байгаа гурван их, дээд сургууль, хоёр МСҮТ, 20 орчим ЕБС-иуд,  мөн томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд сургалт, судалгаа эрхэлж байдаг. Тэдгээрийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, нийгэм, эдийн засгийн орчныг судлаад өндөр технологид суурилсан ирээдүйд маш амжилттай хөгжиж болох үйлдвэрлэл болон үйлчилгээг хөгжүүлэх ийм ажлыг эрхэлж эхлээд байна.

-Одоогийн байдлаар гадаад харилцааны хүрээнд эхлүүлсэн төсөл, хөтөлбөр юу байна вэ?

-Одоогоор манай байгууллага дөнгөж байгуулагдсан, цоо шинээрээ байна. Тэгэхдээ бид  хамгийн түрүүнд ойрын хоёр хөрштэйгөө харилцаж байгаа. ОХУ-тай суурь шинжлэх ухааны судалгааны хүрээнд, мөн  манайд хамгийн их байдаг түүхий эд боловсруулалтын шатан дээр хамтарсан судалгааны ажлууд, тэдгээрийг эхлүүлэх гэрээний төслүүдийг хэлэлцэж байна. Судалгааны ажилд оролцох хүмүүстэй өөрийн биеэр уулзаж, танилцсан. Тэднээс манай аймагт  45 хоногийн хугацаанд гурван хэсэг төлөөлөл ирж, бидний нөхцөл байдлыг судална. Энэ нь цэвэр шинжлэх ухааны суурь хамтын ажиллагаанд тулгуурлана. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” манай аймагт байна. Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байсан гэдэг утгаараа бидний хамтын ажиллагаанд дөхөм, зардал мөнгө багатай учраас энэ салбарыг нэн түрүүнд барьсан. Бид ямар нэгэн үйлдвэрлэл эрхэллээ гэхэд тоног төхөөрөмж шаардлагатай. Үйлдвэрлэлийн боловсруулах технологи шаардлагатай. БНХАУ-ын томоохон үйлдвэрлэлийн бүсүүдтэй хамтарч ажиллахаар манай мэргэжилтнүүд судлаад байна. Бид гуравдугаар сардаа багтаад 2-3 үйлдвэртэй танилцах төлөвлөгөө гаргасан. Үүний дараа Гуанчжоу хотод болох дэлхийн хэмжээний үзэсгэлэнтэй очиж, танилцах зорилготой байна. Тэндээс үйлдвэрлэлийн болон хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, даавуу боловсруулалт, машин тоног төхөөрөмж, барилгын материал, электроник зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, судална. Үүнээс бид халиад Канадын сургалтын болон үйлдвэрлэлийн байгууллагуудтай холбогдох, Солонгос улсын зарим эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрүүдтэй, аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтарна. Мөн зарим их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар албан бичиг явуулаад байна. Иймэрхүү байдлаар хамтын ажиллагааг эхлүүлж байна. Энэ бол зөвхөн 2017 оны ажил. Цаашдаа магадгүй Европ руу, улам олон улс руу хандан ажиллах байх.

-Эрдэнэт Монгол Улсын томоохон хот шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан дээр суурилан хотоо хөгжүүлнэ гэж яриад байгаа. Яг ингэж шинжлэх ухаан дээр тулгуурлан хөгжүүлсэн бодит жишээнээс ярьж өгөхгүй юу?

-Хүмүүст ойлгогдохоор хамгийн ойрын жишээ гэвэл шинжлэх ухаан нийгмийг бүхэлд нь хамардаг. Хүнд хамаатай бүх зүйлийг хамардаг. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд төрийн захиргааны ажил хүртэл шинжлэх ухаан. Ер нь шинжлэх ухаан хамраагүй салбар гэж байдаггүй. Ганцхан шашин шүтлэгийн хувьд харилцан маргаантай асуудал байж болно. Гэхдээ XXI зуунд шинжлэх ухаан тэргүүлж байна. Тэгвэл шинжлэх ухаанчаар Эрдэнэт хот явна гэх юм бол нийгмийн аль ч салбарыг орхиж болохгүй. Гэхдээ бид бүгдийг хийнэ гэж дайрах нь зохимжгүй учраас өнөөдрийн байдлаар ирээдүйн инновацийн чиглэл рүү шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг сайжруулах, 5-6 жилийн дараах боловсон хүчнийг бэлтгэх, хүүхэд залуусыг сургах асуудал руу нэн түрүүнд орсон. Мөн Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгч, энгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, шинжлэх ухаанч бизнес менежментийн талаар сургалт эрхлэх чиглэл рүү орж байна. Мөн химийн болон металлургийн чиг баримжаатай үйлдвэрлэл  дотор  нэг цех байгуулаад зах зээл, томоохон байгууллагуудын хэрэгцээг хангах ажил эхэлж байна. Ер нь бол ардчилсан нийгэмд байгуулагдаж байгаа үйлдвэрүүд ихэнхдээ хувийн хэвшил дээр тогтоод байдаг. Томоохон үйлдвэр уул уурхай дээр түшиглэн баялгаа  олборлодог. Ихэнхдээ хувийн хэвшил дээр тулгуурласан боловсруулах үйлдвэр  явагдаад байна. Энд байгаа нэг асуудал нь судалгааны ажил мөн. Тухайн үйлдвэрлэлийн судалгааны асуудал нь үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн 10-20 хувийг эзэлж байх ёстой. Тиймээс бид судалгаатай үйлдвэрлэлийг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэлбий болгосон үйлдвэрлэлээ цаашид судалгаатай, технологиор сайжруулж өгнө. Тэгэхээр магадгүй тодорхой хугацааны дараа бидний бүтээгдэхүүн зах  зээл дээр өрсөлдөх нь дамжиггүй.

-Засаг даргатай ярилцаж байхад утааны асуудал дээр түлхүү анхаарч байгаа гэж ярьж байсан. Үүнийг шийдэх нь бидний нэн тэргүүний зорилтот ажил гэж байсан. Тэгэхээр энэ тал дээр та бүхний хийж байгаа ажил юу байна вэ?

-Орхон аймагт 10 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Сүүлийн хоёр жилийн судалгаа шинжилгээ, ажиглалтаас харж байхад эдгээр өрхүүд түүхий нүүрсийг маш их ашиглах болсон. Уг нь Эрдэнэт хотын иргэд түүхий нүүрсийг бага хэрэглэмээр байгаа юм. Энэ бол хамгийн тулгамдсан асуудал. Энэ асуудал дээр бидний хүчийг ашиглах нь гарцаагүй. Бид бас тодорхой хэмжээний судалгаа хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Утаа ямар хүнд хортой юм, түүхий эдийнх нь юу нь илүү хортой юм, ямар бодлого барих ёстой вэ гэдэг дээр түлхүү хэлэлцсэн. Нэг өдрийн дотор бүгдийг алга урвуулсан юм шиг хийж чадахгүй. Гэхдээ ул суурьтай, алсын хараатай явна. Энэ асуудал дээр суурь судалгаануудыг хийнэ гэж тохирсон. Хамгийн бодитой ажил бол эхлээд утаа болон түүхий нүүрс хүнд ямар хор нөлөө үзүүлж байгааг судалж байгаа. Хүнд ямар хор нөлөө үзүүлдэг юм. Зөв үү, буруу юу. Бодлогын хувьд ямар байх ёстой юм, хэм хэмжээ нь юу байна. Эсвэл түүхий нүүрс хэрэглэх төхөөрөмж маань гэрийн дотор байх ёстой юм уу, гадаа нь байлгаснаар эрүүл мэндээ хамгаалдаг юм уу  гэдгийг ярина. Хоёрдугаарт, эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэнэ гэдэг маань ерөнхийдөө судалгаанууд дээр суурилна. Засгийн газрын төвшинд ч яригдаж байгаа. Бид боловсруулах үйлдвэрлэлээ явуулаад аймгийн нэгдсэн бодлогоор ард иргэддээ хүргэнэ. Судалгааны үр дүнд тохирсон тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ. Тэгээд айл өрхөд нэвтрүүлнэ. Үүнийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

-Шинжлэх ухаан техно­ло­гийн паркийн байрыг тус­гай­лан барих уу. Хаана баригдах вэ?

-Энэ асуудал маш олон төвшний байгууллагууд  дээр яригддаг.  Зарим судлаач, улстөрчид маш том төв барьж, тэндээ шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярьж байсан. Би өөрөө ч гадны улс орны хэд хэдэн шинжлэх ухаан, технологийн парктай танилцаж байхад нэг алдаа байсан. Ямар алдаа байсан бэ гэхээр, улс нь хөрөнгө оруулаад маш том объект барьсан байдаг. Тэрхүү объектдоо шинжлэх ухааныг хөгжүүлээрэй гэсэн байдаг. Гэтэл тэр том объектийнхоо урсгал засвар, эрчим хүчний зардлаа даадаггүй. 100 ажлын кабинет байгуулчихсан байхад тэнд 100 хүн орж ирж судалгаа хийдэггүй. Энэ дутагдал томоохон паркуудын тулгамдсан асуудал болоод үйл ажиллагаа нь гацчихсан байдаг. Тиймээс эдгээр асуудлыг бодолцож үзээд эдийн засгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөлд шууд томоохон бүтээн байгуулалтаар паркийг байгуулах нь зохимжгүй юм. Эрдэнэт хот өөрөө жижиг газар нутагтай учраас паркийн бүс гэж тодорхойлоод байгаа боломждоо тулгуурлан төрийн захиргааны дэмжлэгтэйгээр байгуулсан. Эхний ээлжинд төрийн захиргааны байрыг түрээсийн хэлбэрээр ашиглана. Мөн их, дээд сургуулиудтай хамтраад лабораторийг нь ашиглах гэх зэргээр байж болох хамгийн хялбар шийдлүүдийг эрэлхийлж байна. Мөн үйлдвэр үйлчилгээний нэгжид тохирсон дэд бүтцийг шийднэ. Ингээд цогцолбор хэлбэрээр хөгжүүлээд явна. Мэдээж ирээдүйд мэдээллийн технологийн төв, бизнес инкубатор, хөнгөн үйлдвэрийн төв, судалгааны лаборатори байгуулах таван газар товлогдчихсон судлагдаад явж байна. Эдгээр дээр шууд хөрөнгө оруулах нь одоогоор зохимжгүй байна.

-Эрдэнэт шинжлэх ухаан, тех­нологийн паркийн сан­хүү­жилт хаанаас гарч байна вэ?

-Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар гэсэн статустай. Энэ нь шууд төсвийн байгууллага биш. Энэ бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Үүн дээр төр төсөл, хөтөлбөрийнхөө хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа. Энэ бол Орхон аймгийн иргэдийн хөрөнгө. Энэ хөрөнгийг бид захиран зарцуулаад тодорхой хэмжээнд нийгэмд чиглэсэн сайн сайхныг бүтээх ёстой. Энэ бий болгосон үйлдвэр, үйлчилгээний орлого эргээд орон нутагтаа төвлөрнө. Энэ нь тодорхой хугацааны дараа буцаад төрийн сандаа төвлөрөх  бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Хүний хөгжил, эрүүл мэндийн асуудал дээр ч танай байгууллага судалгаа, шинжилгээ хийнэ биз?

-Бид зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгохоос гадна хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэсэн бодлого мөн барьж байна. Энэ нь орон нутгийн удирдлагын бодлоготой нийцэж  байгаа. Тэгэхээр бид хүн хөдөлмөрлөх, амьдрах явцдаа юунаас болж илүү их эрсдэлд ордог юм, юунаас хорддог, өвчилдөг юм гэдгийг олно. Нэгэнт тодорхой хэмжээний эрүүл мэндийн алдагдалд орчихсон хүнийг эмчлэх нь клиникийн асуудал. Бид бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр экологи, орчны хувьд энэ хүнийг яаж хамгаалж болох вэ гэдэг суурь судалгааг хийнэ. Хүн бол улсын хувьд хамгийн том эрдэнэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн тоног төхөөрөмж гэмтлээ гэхэд асуудал байдаггүй. Түүнийг сольж, засч болно. Хүн бол эргээд нөхөгддөггүй. Тиймээс бид урьдчилан сэргийлж, судлах байдлаар ажиллах Хүний экологийн  төв байгуулж байгаа. Энэ төв өөрөө нийгмийн бүх давхаргыг хамраад, тодорхой хэмжээнд судалгаануудаа хийгээд, тэдгээрийг тухайн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх байдлаар ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Учир нь дэлхийн хэмжээнд уурхай бий болоод тодорхой хугацааны дараа уурхайгаас маш их үр нөлөөлөл гарсан талаар судалгаануудыг хийсэн байдаг. Манай Эрдэнэт үйлдвэр ч мөн байгуулагдаад 40 жил болчихлоо. Цаашдаа 40 жил ажиллана гэж бодвол экологийн хувьд ч тэр, хүний эрүүл мэндийн хувьд ч асуудал гарна. Тиймээс үүнийг судлах нь цаг хугацааны асуудал юм.

-“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн захирлаар томилогдоод удаагүй байгаа. Энэхүү томоо­хон байгууллагын захир­лаар ямар хүн томи­логд­сон талаар хүмүүс сонир­хож байгаа байх. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Ганбатын Энхбаяр гэдэг. Эрдэнэт хотод төрж өссөн. Энэ хотыг 40 жилийн өмнө залуучуудын  илгээлтээр байгуулсан байдаг. Манай эцэг, эх ч илгээлтээр ирээд Эрдэнэт хотыг байгуулахад гар бие оролцсон. Би ийм хүмүүсийн үр удам. Тиймээс энэ ажилд ханцуй шамлан орсон. Эрдэнэт хотод арван жилийн болон дээд сургууль төгссөн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт цахилгааны засварчин, тохируулгын инженер, ахлах инженер, тэргүүлэх эрчим зүйч зэрэг албыг хашиж байсан. Ажиллах хугацаандаа судалгаа, шинжилгээний ажлыг өөрийн сонирхлоороо хийж байсан. Энэ чиглэлээрээ ОХУ-д магистр хамгаалсан. Мөн хэд хэдэн оронд мэргэжил дээшлүүлж байсан. ШУТИС-ийн ГУУС-д Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ер нь бол эрчим хүчний чиглэлээр бага ч гэсэн туршлагатай болж чадсан. Эрдэнэт үйлдвэрийн технологийн процессыг даган ажиллаж байсан болохоор хамт олны уур амьсгал, үйлдвэрийн процесст суралцсан. Ингээд энэ оны хоёрдугаар сараас “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ын захирлаар томилогдон ажиллаж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Эмоци - Хүргэн
В.Путины эсрэг жагсаалд...

Г.Энхбаяр: Орхон аймагт инновацийн тогтолцоог бүрдүүлж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ

Энхцэцэг 2017-03-28

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах