• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих нь илүүц юм. Харин хэрхэн яаж өрийг нь төлүүлэх нь чухал болоод байна. Мэдээж, тэр “174 тэрбум төгрөгийн өрөө төлье” гэсэн хүсэлгүй бөгөөд цайчихсан. Уг нь өнөөдөр Хөгжлийн банканд, эсвэл улсын төсөвт 174 тэрбум төгрөг байсан бол түүгээр нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой долон томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой байжээ. Тухайлбал, 960-1200 хүүхдийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн 10-12 шинэ сургууль, аль эсвэл 280 хүүхдийн багтаамжтай 25-30 цэцэрлэг барина. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 100-150 ортой нэгдсэн эмнэлэг, аль эсвэл аймгуудын дундын оношилгооны 3-4 томоохон төв байгуулна. Олон улсын болон улсын чанартай 60-80 км орчим хатуу хучилттай авто зам барьж болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд 2-3 мянган айлын орон сууцыг дулаан, цэвэр, бохир усаар хангах дэд бүтцийн иж бүрэн шугам сүлжээтэй болгох боломжтой. Түүнчлэн орчин үеийн эко, эрчим хүчний хэмнэлттэй, 50-60 мкв талбай бүхий 1200 гаруй айлын орон сууцны хорооллыг дэд бүтэцтэй нь шийднэ.

Гэвч, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат уг өрийг төлөх хүсэлгүй нь өнгөрсөн жилүүдэд үүнд хэрхэн хандаж ирснээс нь харагдана. Тэрээр “Өрөө төл” гэхээр шүүх рүү ямар нэг шалтгаар нэхэмжлэл бариад гүйчихдэг. Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхээр дүүрэн түүний хамааралтай нэхэмжлэл байдаг. Зарим нь shuukh.mn-д “дүүргэлт” хийгээд дурайж л байна. Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө хэд хэдэн банкнаас олон арван тэрбум төгрөгийн зээл авч, тэр нь мөн л найдваргүй ангилал руу ороод явчихсан. Арилжааны банкууд зээлээ төлүүлэх гэж шүүхдэлцээд эхэлсэн үедээ Хөгжлийн банкнаас 2013-2015 оны хооронд гурван удаа их хэмжээний зээлүүдийг авсан.

Эдгээр зээлийн хоёрыг нь Хөгжлийн банкнаас шууд олгосон. Тодруулбал, 2013 оны наймдугаар сарын 20-нд тус банкны ТУЗ-ийн тогтоолоор 23 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 40 тэрбум төгрөгийг 2022 оны зургадугаар сарын 14-нийг хүртэл хугацаагаар, 2014 оны зургадугаар сарын 6-нд мөн ТУЗ-ийн тогтоолоор 13 сая евро буюу тухайн үеийн ханшаар 30.4 тэрбум төгрөгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хугацаанд зээлсэн байдаг. Харин Хөгжлийн банкнаас “Хаан” банкаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр “Эрэл” ХХК-д 13 тэрбум төгрөгийг олгосон. Энэ нь шүүхээр хэдэн жил явсан. Учир нь, “Эрэл” ХХК нь “Хаан” банканд хугацаа нь дууссан, дуусаагүй томоохон дүнтэй зээлүүдтэй байсан. “Хаан” банк зээлүүдээ барагдуулахыг хүссэн. “Эрэл” ХХК үүнийг нь зөвшөөрөлгүй Монголбанкаар, бас ШӨХТГ-ын Ж.Очирхуяг, К.Жархынбек гэдэг улсын байцаагч нараар дүгнэлт гаргуулж, шаардлага бичүүлсэн. Товчхондоо, зээлээ төлүүлэх гэсэн “Хаан” банк нь буруудах шахсан.

Гэхдээ Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний тогтоолоор “засагдсан” байгаа юм. Дээд шүүхийн тогтоолд “… ШӨХТГ-ын улсын байцаагч нар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргасан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “Шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэвэрүүдийг шүүхээс илт хууль бус акт болохыг тогтоосон зөв” гэсэн байдаг. Үүнээс гадна “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 2012-2014 оны хооронд “Хас” банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 30 гаруй тэрбум төгрөг зээлсэн. Гэвч 2016 оноос хойш төлөхөө больсон. Тиймээс “Хас” банк зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг шилжүүлэн авч нийт зээлээс нь 17 тэрбум төгрөгийг хассан.

Улмаар, үлдэгдэл 21 орчим тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх мэдээж “…“Эрэл” ХХК нь “Хас” банканд 21 тэрбумыг төлөх нь зүйтэй” гэж үзсэн. Гэвч дээд шатны шүүхүүд нь хэргийг буцаах шийдвэр гаргаж, уг маргаан удаан үргэлжилсэн.  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үүгээр зогсохгүй Засгийн газрыг ч шүүхэд өгч хэрэг маргаан үүсгэдэг.

Түүний “2023 оны 196 дугаартай албан бичигт хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, БХБ-ын сайдын 2013 оны 1/2009 дүгээр “БҮК-1” төслийн тухай албан бичиг, 2016 оны “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай”121 дүгээр тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 19 дүгээр тушаалд тус тус заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” шаардлага, мөн  “Засгийн газрын 2019 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 дугаар тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, БХБ-ын сайдын 2019 оны 125 дугаар тушаал, түүний хавсралтад заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” нэмэлт шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцэн шийджээ.  Тус шүүх “Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-д гурван удаагийн санхүүжилтээр нийт 23 сая ам.долларын, 13.1 сая еврогийн зээлийг тус тус олгосон.

Гэвч тус компаниас 2015 оны аравдугаар сарын 5-ын өдрийг хүртэлх хугацаанд 718 821 ам.доллар, 7 565 еврогийн зээлийн хүү, шимтгэлийг төлсөн. Түүнээс огт төлбөр төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 10-ны 535 дугаар шийдвэрээр 171 277 769 821 төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 998 дугаар магадлалаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 173 888 671 221 төгрөгөөр нэмэгдүүлэн хангаж шийдвэрлэсэн.

Энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн талаар Монголбанкнаас ЗГХЭГ-т хүргүүлсэн 2024 оны 2/1141 дүгээр тайлбарт тодорхой дурдсан. Энэ тохиолдолд “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж байжээ. Угтаа, энэ нь Б.Эрдэнэбатын хугацаа авч, өр төлүүлэх шахалтыг саармагжуулах заль төдий зүйл юм. Өөрөөр хэлбэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбум төгрөгийн өр Хөгжлийн банкны найдваргүй буюу муу зээлийн ангиалалд багтаж, төсөвт дарамт, татвар төлөгчдөд ачаа болсоор байгаа юм.

Ер нь бол, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаар 174 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад бүтэн гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч тэрээр энэ хооронд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй хэвээр байна. Харин “Эрэл”-ийн Б.Эрдэнбатын өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарах яг тэр үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Ж.Батаа томилогдсон.

Улмаар 2024 оны арваннэгдүгээр сард З.Нарантуяа уг албан тушаалд очсон. Цаашлаад, 2025 оны арваннэгдүгээр сард С.Баатарсүрэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон. Түүнчлэн уг шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх үндсэн үүрэгтэй ШШГЕГ-ын даргаар 2022 оны арваннэгдүгээр сараас О.Амарсанаа, 2024 оны дөрөвдүгээр сараас Б.Нандинболор, 2025 оны арванхоёрдугаар сараас А.Намсаманд ажиллаж байна. Гэхдээ “Хаанаасаа хаалгач” гэгчээр Хөгжлийн банк, ялангуяа ШШГЕГ-ын “Эрэл”-ийн зээлийг хариуцсан албан тушаалтнууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, зогсонги байдалтай байлгах эс үйлдэхүй гараад байж болзошгүй байна.

Учир нь, “Эрэл” ХХК-ийн нэр бүхий арилжааны банканд барьцаалсан өндөр үнэлгээтэй 20 шахам га газар барьцаанаас суллагдаад байгаа тухай мэдээлэл байна. Түүнийгээ ШШГЕГ, АТГ, Хөгжлийн банкныхнаас ихэд нууж байгаа бололтой. Тэр утгаараа, АТГ ч үүнд анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс ШШГЕГ-ынхан ажлаа шударгаар хийвэл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Монголын охид Грекийг хожиж,...
Ерөнхий сайд Н.Учралын...

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

ГАРЬД 2026-09-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

20 цагийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

21 цагийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

21 цагийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

21 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

21 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

21 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах