• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэд нар дотор Ерөнхийлөгч болчих хүн байна уу

Дөрвөн жилийн мөчлөгтэй болдог байсан шат шатны сонгууль жилээс жилд л эмх замбараагаа алдаж, төрийн сонгуулиас хальж, улс төрийн нам нь хүртэл дотоод сонгууль хийж, ард түмнийг талцуулдаг болтлоо назгайрав. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн дуулиан арайхийн дуусч, араас нь орон нутгийн сонгууль залгасан.

Төд удалгүй АН-ынхан намын даргаа сонгох гэж аймаг, нийслэлийнхнээс ч сүр дуулиантай сонгууль нэртэй хуйвалдаан зохион байгуулсан. Дотоод сонгууль өнөө хэр дуусаагүй бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, намын бодлогын хорооны 380 суудлын төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл энэ намд өрнөсөн хэвээр. Дэгсдүүлбэл бүтэн хоёр жилийн турш монголчууд сонгуулиар хийрхэж байна. Баярлаж дуусдаггүй байсан бол одоо сонгуульдаж дуусахгүй нь. Нөхөн сонгууль, дахин сонгууль, шүүх цагдаа гэж заргалдсаар сонгуулийн тухай маргаан 2020 оны сонгууль хүртэл сунжрах магадлалтай байна. Дахиад сонгууль болно.

Ирэх зургадугаар сарын 29-нд монголчууд нийтээрээ шинэ Ерөнхийлөгчтэй болох хариуцлагатай сонголтыг хийнэ. Дахиад л манай танай нам, миний, чиний хүн гэсэн эцэс төгсгөлгүй улстөржилт шат шатанд өрнөж таараа. Бүх ард түмний саналаар хэн гэгч нь энэ суудалд очихыг хэлэхэд эрт байгаа ч улс төрийн намууд, улстөрчид бүгд л дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж суугаа нь дамжиггүй. Ёстой л жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр худалч, хулгайч, луйварчин, попчин хэн нь ч байлаа гэсэн нэг нь дийлэнх олонхийн саналыг авч ялалт байгуулах биз.

Эхнээсээ нэр дэвших хүслээ илэрхийлээд эхэлчихэж. Эрх барьж буй Ардын намаас УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал өндөр буй. Намаа ялалтад хүргэж, Ерөнхий сайдын суудалд суух боломжтой байсан ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс татгалзах болсон түүний хүсэл нь Ерөнхийлөгчид өрсөлдөх гэдэг нь тодорхой байлаа. Тэгвэл энэ намаас дараагийн магадлалтай улстөрч нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ. 2013 оны сонгуулиар Ардын намаас Ерөнхийлөгчид өрсөлдсөн түүний хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байв.

Үнэндээ тухайн үед МАХН-тай АН-ынхан тохироо хийж Н.Удвалыг нэр дэвшүүлж санал хуваагаагүй бол Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч болох байсан хэмээн өөрсдийгөө зөвтгөх хүн ч цөөнгүй. Тиймдээ ч өмнө авсан саналдаа итгэл төгс байгаа учраас дархан аваргын санаанд дараагийн сонгуулийн ялалт багтаж байхыг үгүйсгэхгүй. Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин. Түүнийг намын ахмад гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэсэн уриалгыг гаргажээ.

Ахмад улстөрчдийн хүсэл мэт харагдавч Ө.Энхтүвшин гишүүний санаанд эмээлтэй, хазаартай морь багтаж буй нь энэхүү уриалгаас бэлхэн. Сөрөг хүчний хувьд өнөөх л дотоод сонгууль гэгчээр нэр дэвшигчээ сонгохоо мэдэгдсэн. Үнэхээр намын жирийн гишүүд сонгох уу, эсвэл намын даргын сонгууль шиг мөнгөтэй нэг нь санал худалдан авч, жирийн гишүүд нь бус дансны аргаар луйвардаж өрсөлдөх эрхээ авах уу гэдгийг хэлэхэд эрт байгаа.

Юутай ч Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сон­гуульд Э.Бат-Үүл нэр дэв­ших хүсэлтэй гэдгээ илэр­хийлсэн бол Н.Алтан­хуяг, Р.Амаржаргал нарын нэр яригдаж буй. Өөрсдөө ч үгүйсгэхгүй байгаа. Энэ намд Ерөнхий­лөг­чид өрсөлдөх шаанстай улстөрчид чамгүй олон байгаа учраас эдгээр хүмүүс зөвхөн таамаг төдий. Дотоод сонгуулиар тэд хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх учиртай.

Харин УИХ-д ганцхан суудал авсан МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөж магад. О.Баасанхүү гишүүний олж ирсэн нэр дэвших эрхийг тэр аль талаараа зүгээр өнгөрөөхгүй л хүн. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш ажин түжин байсан нэг хүн ойрын өдрүүдэд дуу шуу орж, “Монгол босно” хэмээх “поп” тоглолтоо ч хэдийнэ эхэлсэн байна лээ. Энэ бол экс гишүүн С.Ганбаатар. Түүнд нэг бодол байгаа л даа. Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүсийн нэр хамгийн магадлал өндөртэй яригдаж байна. Хамгийн багадаа л гурван хүн Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөнө.

Тэр тусмаа парламентад суудал авсан улс төрийн намуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх учиртай. Ахиад л ард түмэн намаараа талцаж хуваагдан улстөржинө. Нэр дэвшихээр яригдаж байгаа нэр бүхий нөхдийг газар дор ортол муулж, доромжилж, элдвээр нь хэлэх кампанит ажил далд өрнөж байна, одоохондоо. Гэхдээ үүнийг улстөрчид, намууд нь өөрсдөө хийдэг гэдгийг хэлүүлэх юун. 

Тэгээд ч эдгээр магадлалтай гэх улстөрчид дунд монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, ард түмний саналаар Ерөнхийлөгч болчих магадлалтай хүн цөөхөн харагдаж байгааг нуугаад яах вэ. Дийлэнх олонхи нь таагүй асуудалтай нэр холбогдож явжээ. Эрх мэдлээс буучихвал “хэцүү нэрт” рүү ачигдах нь тодорхой учраас төрийн өндөр албан тушаалыг “хоргодох байр” гэж сэтгэгч байхыг ч үгүйсгэхгүй.

Авлига, албан тушаалын наймаа, газар өмчлөлийн асуудлаар бүхэл бүтэн түүх бичсэн хүн ч байх аж. Ах дүү, амраг садан нь төрийн тендер хуурамчаар авсан, их хэмжээний мөнгө идсэн уусан гэх цол гуншинтай нөхөр ч байгаа юм. Үгүй ядахдаа л, монголчуудын нэр хүндийг дэлхийн тавцанд зөвөөр сурталчлах мэдлэг боловсролтой, харийн улсад очоод хэл усаар гологдохгүй хүн байх учиртай юмсан. Гэвч тийм боловсролтой хүн тун цөөхөн. Байгаа нэг нь таагүй намтартай.

Дийлэнх олонхи нь их, дээд сургуулиа яг таг төгссөн үү гэдэг нь ч эргэлзээтэй. Эрээвэр, хураавар намтартай, ард түмний эв нэгдлийн төлөө биш улс төрийн намуудын эрх мэдлийн төлөө л өрсөлдөж буй эдгээр хүмүүсээс дараагийн дөрвөн жил эв нэгдэл биш өс өвөртөлсөн улс төр, эрх мэдлийн төлөөх тэмцлийг л хүлээх нь тодорхой. Үнэндээ бүх ард түмэн нийтээрээ биш аль нэг намын гишүүдийн саналаар л Ерөнхийлөгч сонгогддог бичигдээгүй хууль төрд хэрэгжээд удаж байна. Тиймээс бүх ард түмний хүсэл сонирхолд нийцэх, улстөрч биш хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож яагаад болохгүй гэж.

Ардын намд тал засч, төрийн эрхийг хувааж идэхгүй хүнийг олъё. Аль эсвэл Ардчилсан намыг улс төрийн тавцангаас унагахгүйн төлөө улайрдаг биш ард түмний төлөө, улс орны хөгжил, эв нэгдлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах мэдлэг боловсролтой нэгний эрэлд гарцгаая. Тэгэхийн тулд Ерөнхийлөгчөө чин үнэнчээр, бүх нийтээрээ сонгочихъё. Тэгэхдээ улстөрчийг биш. Улс төрийн намуудын “утсан хүүхэлдэй”-г биш. Жинхэнэ ард түмний төлөөлөл болох хэн нэгнийг сонгомоор байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
НБА ТОК-2017 №14
Ам.долларын ханш буурна

Тэд нар дотор Ерөнхийлөгч болчих хүн байна уу

Өнөртогтох 2017-03-30

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах